Би одоо төсөл бичдэг. Пи ар, хөрөнгө оруулалтын төслүүд бичиж байна. Мөн фитнесс клуб ажилуулдаг. Хажуугаар нь худалдааны бизнес ажиллуулж байна.
Би МУИС-ыг эрх зүйчээр, дараа нь Америкт олон улсын худалдаа чиглэлээр магистраа хамгаалсан. Монголдоо буцаж ирээд хөрөнгө оруулалтын банкинд 4 орчим жил ажилласан. Ажлаагүй салбар гэж бараг үлдсэнгүй дээ.Телевизед хөтлөгч хийж байлаа. Заримдаа нэг кинонд тоглочихоод л явж байна даа. За ингээд та бүхэнд гэрээ танилцуулъя. Цэцэгийнх гэдэг айдтай танилцацгаая.
Энэ манай бурхан тахил. Аав маань намайг тусдаа гарахад өгч байсан. Ганжуур данжуур гээд энэ номыг манай нагац эгч үеэлүүд хийдэг. Ганжуур данжуур ном түвд хэлээр байдаг энийг манай үеэлүүд крилл хэл дээр буулгаад гаргасан ном байгаа.
Энэ бол миний Азийн шилдэг жүжигчний цом байна. Сваровски цом байгаа шилдэг эмэгтэй жүжигчиний цом. Тухайн үед Тайвань болон Энэтхэгийн эмэгтэй жүжигчид аягүй хүчтэй өрсөлдөж байсан.
CCTV сансар кабелаар шууд дамжуулж байсан. Тухайн үед би чинь хэл усгүй, англи хэл юу ч байхгүй болж байгаа үйл явдлыг юуг нь ч ойлгохгүй байсан. Тэгээд Сингапур улсын элчин сайдын яам, консулаас орчуулагч нар ирсэн. Сая СТА боллоо.
Би 2011 онд залуучуудын алтан медаль авч байсан. Тэрнээс хойш Монголоос ер нь алтан медаль авч байгаагүй ээ. Тэрнээс биш улсаас нэр хүндтэй ийм шагнал авч байгаагүй. Тэгээд миний хувьд энэ шагнал бол асар их нэр хүндтэй шагнал. Яагаад гэвэл төрийн минь сүлд энэ дээр байгаа. Байраа тохижуулах гэж жил орчим болсон. Би байрандаа ороод 3 сар хөргөгч зурагтгүй байсан. Аягүй хэцүү байсан. Сүүлдээ оюутнууд шиг махаа балкон дээрээ өлгөөд л явсан. Хүн хөдөлмөрлөвөл болдог л юм байна. Өмнө нь найман хувийн зээлээр байртай болж байсан бол одоо шударгаар хөдөлмөрлөөд, олж байгаа хэмжээндээ ялангуяа хүүхэдээ утаагүй, агаар сайтай газар амьдруулъя гэж шийдээд, гос машин авч унаж байснаас, гоё орчинтой газар амьдарвал миний хүүхдэд илүү таатай юм болов уу гэж бодсон.
Би уран зураг гэдэг зүйлд урьд нь хэзээ ч мөнгө төгрөг зарж үзээгүй. Гэхдээ энэ зургийг би сэтгэлээ гаргаж авсан. Хичнээн амжилттай явж байсан ч хэзээ ч зурганд мөнгө үрнэ гэж төсөөлж байгаагүй.
Хүлэгт гээд зураач хүүхэд байгаа. Экс Ерөнхийлөгч Баттулгын бага хүү Хүлэгтийн зурсан зураг. Түүний бас анхны удаа борлуулсан зураг нь. Энэ зургаа авчихаад 4 сар орчим оффис дээрээ байлгасан. Тэгээд аймар гоё гэртээ болохоороо өрөөндөө өлгөнөө гэж мөрөөдсөн. Байрандаа ороод хамгийн түрүүнд энэ зургаа өлгөсөн.
Орныхоо дээр нэг ийм юм авчираад таьчихсан чинь ээж харснаа энэ одоо юун сонин төмөр авчраад өлгөчихсөн юм гэсэн. Тэгэхээр нь ээжээ энэ чинь сахиусан тэнгэр гэсэн чинь тэгээд сахиусан тэнгэр нь хаана байгаа юм гэсэн. Би бодохдоо далвчны доор нь сахиусан тэнгэр унтаж байна гэдэг утгаар ийм зүйл орныхоо дээр тавьсан байгаа.
Энэ бол манай хувцасны өрөө. Би гутланд дуртай, малгайнд дуртай. Аавынхаа малгайг өмсдөг. Гэхдээ байнга өсгийт өмсөөд байдаггүй. Ихэнхдээ пүүз өмсдөг. Гэсэн хэдий ч гутал цуглуулж тэндээсээ кайф авдаг.
Нэг ч гутал надад зүгээр ирээгүй. Би энэний төлөө хөдөлмөрлөсөн, зүтгэсэн. Тийм болохоор би гутлаа цэвэрхэн өмсөх ёстой, удаан хэрэглэх ёстой. Заримдаа өөрийгөө урамшуулах хэрэг гарна даа. Тэр бүртээ гутал авч цуглуулдаг Энэ манай ээжийн өрөө. Ээж маань тусдаа амьдардаг. Гэхдээ 7 хоногтоо ирэн очин байдаг юм.
Ээжид би энэ өрөөг нь тохижуулж өгч байгаад төрсөн өдрөөр нь энийг авч өгсөн юм. Бурхны мод гэсэн
Энэ миний охины зургууд ойтой байхдаа авхуулсан зураг нь. Охин маань надаас тусдаа өрөөндөө унтдаг.
Би аль болох гэртээ хооллохыг хичээдэг. Гэртээ хоол хийгээд идсэн нь аль ч ресторонд орж хоол идсэнээс эрүүл байгаа шд. Эрүүл хооллоно турна гэдэг өлсөхийн нэр биш. Хэт удаан өлсөж байгаад нэг идэх биш, олон удаа бага багаар идэх хэрэгтэй.