Нүүрсний хулгайчийг илчил, нэрлэ гэх шаардлагатай төв талбайн жагсаал 17 хоног үргэлжилсэн.
Энэ үеэр жагсаалыг санхүүжүүлсэн байж болзошгүй хэмээн Я.Энхтуяа гэх эмэгтэйг талбайн хажуугаас саатуулсан.
Улмаар прокуророос Я.Энхтуяаг нэг сарын хугацаанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг шүүхэд хүргүүлж, шүүхээс нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргажээ.
Я.Энхтуяаг тухайн өдрүүдэд жагсагч залуус хууль эрх зүйн зөвлөгөө, жагсаалын шаардлага, хүсэлтийг албан бичгээр өгөхөд агуулгын зөвлөмж өгч байсан гэж залуус мэдүүлсэн байдаг.
Жагсагчдад нохой гутал зэргийг тарааж өгсөн У.Цогтбаярын эгч Э нь “жагсаалыг санхүүжүүлсэн” гэх хэрэгт буруутгагдаж болзошгүй байгаа аж
УИХ-аас зохион байгуулсан “Нүүрсний” тухай нээлттэй сонсголд оролцуулсангүй” хэмээн энэ сарын 21-ний өдөр /2022.12.21/ хэсэг иргэд Төрийн ордны гадна хувцсаа тайлж, нүцгэн суулт хийсэн билээ.
Тус иргэдийг Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц болон УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нар санхүүжүүлж, тус үйлдлийг хийлгэсэн гэх мэдээлэл гарсан. Мөн үүнийг нь жагсаалд идэвхтэй оролцсон жүжигчин У.Цогтбаярын эгч Э гэх эмэгтэйг гүйцэтгэсэн гэх мэдээлэл олны анхаарлыг татаад байгаа бөгөөд түүнийг хуулийн байгууллагаас цагдан хориод байгаа юм.