УИХ-ын гишүүн Ч.Ундрамын нөхөр Наранцацралт өөрийн цахим хаягаараа дамжуулан “Ч.Ундрамын үнэн төрх” хэмээн дэлгэсэн байдаг. Энэ асуудалд сошиал хэрэглэгчид хоёр хуваагдаж бүүм болж байна. Тэгвэл уг асуудалд олноо Зариг Өнөрөө нэрээр алдаршсан сэтгүүлч бүсгүй юу хэлэв?
Тэрбээр: “Өчнөөн тэрбумын идэж уусан даргын тухай бичихээр нээх тоохгүй. Тэгсэн үнэн худал нь мэдэгдэхгүй постонд шуураад л, нөхөр ч гэждээ нэгэн цагт хайрласан эмэгтэйгээ, эхнэрээ, хүүхдүүдийнхээ ээжийг олны хар шүлсрүү зүгээр л хоол болгоод хаячихдаг. Тэр баримт болгож тавьсан бичлэг нь ч дээ. Үүний хохирогчид нь хөөрхий үрс нь юмдаа, баахан аймар аймар юм бичснээ хүүхдээ орсон бичлэгээ тавьчихсан. Аан харин Ундрамын аав бол Хөгжлийн банкны зээлдэгч, энэ асуудлыг нь бол бид мэдээлж байсаан. Үүн дээр шүүмжилбэл зөв байв” гэв.