Өнөөдрийн /2022.11.03/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг татан авлаа. Хэлэлцэж буй асуудлын эхэнд УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж дараах асуудлыг хэллээ.
Тэрбээр “Нэг зүйлийг тайлбарлаж хэлье. М.Оюунчимэг НББХ-ны дарга байхдаа С.Чинзориг даргатай ажлын хэсэг огт байгуулагдаагүй байсныг өчигдөр мэдлээ. Тушаал огт гаргаагүй юм байна. Тиймээс эрх баригч нар 7 биш 5 жилээр тэтгэврээ тогтоолгодог болъё гэдэг хуулийг хэлэлцэх сонирхолгүй юм байна. Тиймээс арваннэгдүгээр сарын 08-нд12.00 цагт төв талбайд уулзацгаая. Нэг их олуулаа хэрэггүй. Эхний 200-300 хүний автобусны мөнгийг өгье. Халуун аарц өгнө өө.
Хоёрдугаарт, МАН-ынхан асуудлаа бүлгийн хурлаараа дотооддоо ярьж баймаар байна. Ц.Даваасүрэн гишүүнийг Төсвийн байнгын хорооны дарга болгочихгүй яасан юм бэ та нар. Сайд болгочихгүй. Ингээд хэрүүл хийгээд байх юм. Үүнийгээ дотроо ярьж байгаарай” хэмээлээ.