Mонгол, Оросын хамтарсан 3-р сургуулийн захирал Ж.Соронзонд холбогдох асуудал хурадмал байдалд орж олны анхаарлын төвд байгаа юм.
Өчигдөр livetv.mn сайт, tv5 телевизээр мэдээлэл хийх хийхдээ, өөрийнх нь авлигын шинжтэй хэргүүдийг баримтаар нотлон сурвалжилж буй сэтгүүлч С.Будрагчааг өнчин, өрөөсөн, түүний ээжийг архичин хэмээн зүй бусаар хэлсэн.
Энэ асуудалд БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан түүнд хариуцлага тооцохоо мэдэгдээд байсан юм. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор Монгол, Оросын хамтарсан 3-р сургуулийн захирал Ж.Соронзонг хүнийг угсаа гарвалаар ялгаварлан гадуурхсан гэсэн үндэслэлээр Монгол Улсын Засгийн газраас хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргалаа.
Орос-Монголын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг өнөөдөр өглөө /2022.09.07/ БШУ-ны сайд Л.Энх-Амгалан гаргасан байна.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Зариг.мн сайтад ярилцлага өгөхдөө “Ж.Соронзон захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Монгол улсын Засгийн газраас гаргасан. Орос-Монголын хамтарсан III сургуулийн Төлөөлийн Удирдах зөвлөлийн даргаар НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан ажилладаг.
Энэ тушаалыг Ж.Батбаясгалан даргад гардуулж, Оросын талд танилцуулж, зөвшилцөх үүргийг өгч байна.
Монгол улсын иргэн Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхээ бүрэн, дүүрэн эдэлдэг хамгаалуулдаг байх ёстой. Ялангуяа гарал үүсэл, яс үндэс зэргээрээ ялгаварлан гадуурхагдах ёсгүй. Гэтэл Ж.Соронзон захирлын мэдэгдэл нь Монгол улсын Засгийн газраас баримталсан бодлого, зарчимтай нийцэхгүйг ойлгосон” гэлээ.
.
. .