УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Баяр наадмын тухай хуулийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж байгаа юм.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
“Хуулийг мянга сайжруулсан нэг л бөх нь түрүүлдэг. 100 шүдлэн уралдлаа, нэг нь л түрүүлдэг. 99 нь гомдолтой үлдэнэ. Ийм уралдаан, тэмцээн рүү УИХ ороод байгаа хэрэг. УИХ баталсан хуулиас болж ялагдлаа, миний морь түрүүлсэнгүй гэдэг сэтгэл зүй рүү оруулдаг. Би Баяр наадмын тухай хуулийг хүчингүй болгох ёстой гэж боддог. Хуулиар зохицуулах харилцаа биш. Үүнийг Б.Чимид багш амьд сэрүүндээ сануулж байсан шүү. Үндэсний их баяр наадмыг Ерөнхийлөгч журам гаргаад зохицуулчих боломжтой. Хууль гаргахад нэг суурь зарчим бий. Хэн нэгэнд давуу тал олгож, эсвэл хэн нэгний мууд зориулж хууль гаргаж болохгүй” гэлээ.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.