Ядаргаагаа тайлахын тулд та үүнийг туршаад үзээрэй.
Чихэндээ иллэг-Өглөө босоод дасгал хийх гэж бөөн залхуу, тэгээд ч байнга хийж чадахгүй. Харин ганц минут чихэндээ иллэг хийхэд ядах юу байх вэ? Тэгээд ч энэ арга нь ядаргаанаас салах хамгийн энгийн арга. Чихэнд биологийн идэвхит 170 цэг байдаг ба эдгээр нь биеийн бүхий л эд эрхтэнтэй уялдаа холбоотой. Иллэг нь цусны эргэлтийг сайжруулж мэдрэлийн системийг идэвхжүүлнэ. Юу хийх вэ? Орондоо хэвтэж байхдаа ч иллэгээ хийж болно. Эхлээд эрхий болон долоовор хуруугаар чихнийхээ дээд хэсгийг зөөлөн илсээр доош чиглэлд явна. Мөн чихнээсээ зөөлөн дээш татна. Энэ мэт иллэгийг өдрийн турш буюу ялангуяа суугаа ажил хийдэг хүн хийвэл маш их үр дүнтэй. Цусны зогсонги байдлыг эвдэж бие сэргээх үйлчилгээтэй юм.
Сэтгэл зүйгээ хянах-Сэтгэцийн эмгэг, ядаргаа хавар болон намар илүү сэдэрдэг. Сэтгэцэд идэвхжлийн нөлөө гэж байдаг. Урин дулаан болохоор хүний сэтгэл санаа өөдрөг сайхан болдог. Мөн энэ улиралд зарим нэгэн таагүй гадны нөлөө, уур бухимдлаас болж сэтгэцийн эмгэг тусахдаа өртөмтгий болдог. Тиймээс сэтгэл санаа нь ямар байгаагаа тухайн хүн өөрөө сайтар хянах хэрэгтэй.