Оруулсан дуу бүр нь жинхэнэ тэсрэлт болж хэдхэн сарын хугацаанд олон арван сая давсан хандалттай монгол хамтлаг бол мэдээж The HU. 2016 онд байгуулагдсан ч нам жим, ёстой л хав дарж байгаад гэнэт л тэсрэлт хийсэн гэхэд болно. Монголын рок попын түүхэнд ийм зүйл өмнө нь огт болж байгаагүй учир ёстой л олны нүд орой дээрээ гарсан.
Тэд рок урсгалын галзуу улаан фэнүүд төдийгүй огт таашаан сонсдоггүй хэнийг ч бай өдрөөс өдөрт соронз мэт татаж чадсан. Тэгвэл энэ хамтлагийг гаргаж ирсэн Монголын рок попын ноён оргилуудын нэг ноён Дашдондог дэлхийн топ продюссеруудыг зарладаг Billboard-г тэргүүлсэн таатай мэдээ байна. Тэднийхээ цаашдын уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсч дэлхийг байлдан дагуулах ерөөл өргөе.