Бүсгүйчүүдээ царайлаг залуутай дотносохоосоо өмнө дахин сайн бодох хэрэгтэй боллоо. Сэтгэл зүйчийн хэлж буйгаар сайхан залуутай гэр бүл болсноор танд атаархах үеийн найз эмэгтэйчүүд нэмэгдэнэ. Зөв хооллолт, эрүүл мэндэд тань асуудал үүсгэж болзошгүй талаар тэд анхааруулж байна. АНУ-н хэсэг эрдэмтдийн судалгаагаар царайлаг залуутай хамтран амьдрах нь эмэгтэй хүний хоолны дадал зуршилд онц их нөлөөлдөг болох нь тогтоогджээ.
Нөхрөө өөрөөсөө илүү царайлаг гэж боддог эмэгтэйчүүд эмх замбараагүй идэж эхэлдэг нь судалгаагаар батлагджээ. Энэ асуудал чухам яагаад үүсдэг вэ? Тэд эхэндээ өөрсдийгөө өрөвдөж, их идэж эхэлдэг бөгөөд таргалаад ирмэгцээ калорио хасч, хоолны дараа дотор нь муухайрах эмгэгт нэрвэгддэг.
Зүй зохисгүй хооллолт нь зөвхөн хоолны зуршил төдийгүй архи дарс хэтрүүлэн хэрэглэх, калорио байнга тооцох, бөөлжүүлэх, гүйлгэх төрлийн бэлдмэл хэрэглэх зэрэг ч орно.
Тэгвэл зүй зохисгүй хооллож эхэлсэн эхнэртээ хэрхэн туслах вэ? Хамгийн гол нь ийм байдал таны эхнэрийн эрүүл мэндэд төдийгүй сэтгэл санаанд ч нөлөөлдөг. Тиймээс түүнийг сайхан, хөөрхөн гэдэгт итгүүл. Түүний гаргасан амжилтыг тэмдэглэ, магт. Тэвчээртэй байж, түүнийг хайрлаж, хоолны аюултай зуршилтайгаа тэмцэхэд нь, дутагдлаа засахад нь тусал.