Өмнөд хөршийн Улаан хадны Баяр гэх алтны магнатын цайг чанаж, өрхийг татаж нэг хэсэг нам гүмхэн амьдарч байсан ч амьдрал нь бүтэлгүйтэн ихээхэн хэмжээний хөрөнгө хуваан Монголдоо эргэн ирж төвхөнөсөн дуучин Сэрчмаа дуучнаас гадна ТВ-н хөтлөгч хийх авьяас нь гэнэт тодрон хэд хэдэн шоу нэвтрүүлэг хөтлөн олны анхаарлын дунд дахин орсон цаг саяхан.
Амьдрал баялаг гэдгийн үлгэрээр тэрээр амьдралд алдсан алдаагаа мартан дахин шинээр амьдарч эхэлжээ. Дуулахаас гадна дэлхийн хөгжмийн хатан хаан хэмээн нэрлэгддэг хийл хөгжмийг эзэмшиж, уянгалуулан тоглож чаддаг шаггүй хөдөлмөрч С.Сэрчмаа буюу Sally. Дунд сургуулийн сурагч байхдаа дуулдаг, бүжиглэдэг, элдэв тоглолтуудад оролцдог гээд юм юм руу үсэрсэн элдэвтэй охин байсан гэдэг.
Харин өдгөө монголчуудын хайр хүндлэлийг хүлээсэн дуучин болсон. Түүнийг хошин шогийн мэдрэмжтэй хэмээн фэнүүд нь магтдаг.
Тэгвэл өөрийнхөө хөтөлдөг Sally’s comedy group-н топ гишүүн залуутай болзсон гэнэ шүү. Харин та дараагийн уригдах хүн нь байж болно гэдгийг тэрбээр дуулгалаа.