Цэнхэр үст Цэрэн буюу иргэн Э.Цэрэндолгор өнгөрсөн амралтын өдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Тал.ий.гаач бэр Н.Байгалмаагаа Э гэх хүнтэй хамт байж байгаад шат.сан. Энэ талаар ЦЕГ-аас х.у.дал мэдээлэл өгч, ганцаараа ша.т.а.ж а.м.и.а алдсан гэж ард иргэдийг xyypч байна” гэх тайлбар мэдээллийг хийсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл Э.Цэрэндолгорын дээрх мэдээллийг УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа үгүйсгэлээ. Тэрбээр “Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт монгол гэр ша.таж, дотор нь байсан иргэн Н.Байгальмаа на.с бар.сан хэрэг гарсан. Энэ хэрэгт Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байна. Прокурор гэм.т хэр.гийн талаарх гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээс эхлэн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. Дээрх хэргийн тухайд мөн адил мөрдөн шалгах ажиллагаа нь прокурорын хяналтанд байгаа, мөрдөн шалгах ажиллагаа одоо явагдаж байна.
Хэрэгт авагдсан баримтуудаар гэ.р ша.т.ах үед талий.га.ач нь гэртээ ганцаараа байсан нөхцөл байдал тогтоогдсон” гэжээ.
Эх сурвалж: 24tsag.mn