Kopoнaвиpyc өвчин нийтийн дунд тархсан учир өвчлөл нэмэгдэх эрсдэл нь нэг дор олуулаа цугларч, халдвар хамгааллын дэглэм алдах юм.
Наадмын амралттай өдрүүдэд аялагч зугаалагч нар халдвар хамгааллын дэглэм алдах эрсдэлийг ЭМЯ-наас сануулж анхааруулсаар байсан билээ.
Улсын баяр наадмыг хойшлуулсан нь хүний бөөгнөрөлөөс сэргийлж, иргэдийг зөвхөн гэр бүлийн хүрээнд хөдөө орон нутагт аялж амрахыг зөвшөөрсөн.
Үүнийг дагаж наадмаар Хөвсгөл далайг зорих иргэдийн тоо эрс нэмэгдэж, бөөгнөрөл хөдөө үүсч Улаанбаатар хот наадмын хэдэн өдрүүдэд хүнгүйдэж байсан нь үнэн.
Тэгвэл үндэсний их баяр наадмаар Хөвсгөл далайд очиж баавартай нь аргагүй машинаа угааж зогсох эмэгтэйд иргэд БОЛЬ гэсэн шаардлага тавьсан ч би мэдэж байна хэмээн автомашинаа ДАЛАЙ ЭЭЖ дээр угаасан гэнэ шүү.
Энэхүү баавартай эмэгтэй хэн болох? Данагар үнэтэй автомашины эзэн хэн болохыг иргэд ихээхэн сонжиж байгаа бөгөөд уг үйлдэл нь цахим орчин нилээдгүй бухимдал төрүүлж байна.
Тэгвэл ховч шар гэдэг шиг уг үйлдлийг гярхай зангаараа гаршсан сэтгүүлч Н.Өнөрцэцэг хараандаа авч уг үйлдэлд уурлангүй байгаагаа илэрхийлж ийнхүү цахим хуудаснаа постолсон байна.
Юутай ч тэр машины эзэнийг олохоор микрофоноо барьж очоод учрыг нь олж хужрыг нь тунгаах юм биз ээ.