Баян айлын өв залгамжлагчид, айлын эрх хүүхдүүд эд хөрөнгөөрөө аархаж, тансаг хэрэглэлээрээ зиндаархах нь бий. Хил дээр гацсан иргэдийн ачаа таван сар гацаж байхад шинээр гарсан Land-300 автомашин тав хоноод Монголд ирж байх жишээний.
Соёл, боловсрол, хөгжил бус үнэтэй машин, брэнд, трэндээрээ аархдаг эдийн шуналтай хүмүүс Монголд тав алхаад тааралдана. Харийн оронд хүссэнээрээ зорчиж, нисдэг тэргээр Хөвсгөл далайг зорьдог, өндөр төлбөртэй их сургуульд сурч, хүссэнээ хийж амьдардаг баячуудын хүүхдүүдийн бас нэгэн аархал сая тохиов.
Хөшигтийн хөндийн шинэ автозамд хэдэн мянган ам.долларын үнэтэй ‘Lambargin’ болоод хурд хүчээрээ гайхагдсан төмөр хүлгүүдээ гайхуулав аа. Тэр дунд “МТ” группийн өв залгамжлагч гэгддэг Г.Дашням, мөнгөлөг айлын хүргэн болсон бүжигчин Төөгөө, Ирээдүй буюу хүмүүсийн мэддэгээр Ноён IZ тэргүүтэй баячууд тодорч харагдлаа.