Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан цахим наадмын концерт олны шүүмжлэл дагуулж эхлэв. Олны танил хүмүүсийн өмссөн хувцас, зохимжгүй байдал нь олон нийтэд таалагдахгүй байгааг нийтээрээ шүүмжлээд амжсан. Ялангуяа жүжигчин Г.Алтаншагай сарлаг унаж, буриад дээл өмссөн нь Хэнтийн уугуул, нутгийн хүмүүст тун зохимжгүй харагджээ.
Сарлаг ундаггүй юм гэж ихээхэн шүүмжлэлд өртсөн тэрээр цахим хуудаснаа “Буриад хүн сарлаг унадаггүй юм гэж бултаараа ихэд загнав. Бүх комментыг уншаад та бүгдийг өрөвдөх шиг бас гомдох шиг боллоо.
.
Би маш их сургуулилт хийж, хувцсаа маш их зөвлөгөө авч хийлгэсэн… Гэхдээ би дор.ом.жилл.оо гээд буй хүмүүстэй нанчилдахад бэлэн хөвгүүн шүү. Би бахархаж дуулсан юм шүү…” гэжээ.
Эх сурвалж: factnews.mn