Бас Univision-ийг торгосон байгаа юм. Шалтгаан нь хэрэглэгчдийг гэр хорооллын, орон сууцны гэж ялгаж төлбөр тогтоосон гэнэ. Үнэхээр ийм дүнхүү юм уу? Албаартаад байгаа ухаалаг дээрэмчид юм уу? Олон айлтай орон сууцыг шилэн кабелд холбож үйлчилгээ нэвтрүүлэх, гэр хорооллийн хашаа бүр рүү шилэн кабел татах, тэрийгээ хамгаалах, засах зардал бол тэнгэр газар. Ямар ч компани гаргах зардлаа тооцож л үнэ ээ тогтооно. Буяны байгууллага ч зардлаа тооцохгүй бол балраад л хаагддаг шүү дээ. Хот, хөдөөд бензин бас л өөр дүнтэй зарагддаг. Зай холдох тусам тийшээ бензин зөөж аваачих зардал өсдөг болохоор л тэр шүү дээ. Түүнтэй яг адилхан.
Харин ч Юнивижн үнэ ээ шударгаар, бүсээс шалтгаалсан зардлаа бодитоор тооцож ялгаатай тогтоосон байж. Тэрнээс тэгшитгээд орон сууцны айлуудаас гэр хоролллын өрхүүдэд санал болгодог шиг төлбөр татаад “Адилхан үнэтэй шүү!” гээд явж болох л байсан. Гэтэл тэгэлгүй шударга байсных нь төлөө шударга өрсөлдөөний байгууллага тэрбумаар нь торгосноо гайхуулаад түүнд нь хэдүүлээ алга ташаад суух юм. Одоо үнэ адилхан байх ёстой гэдэг шаардлагыг биелүүлэхийн тулд орон сууцанд амьдардаг айлууд илүү төлөх болчихож байгаа юм. Төр нь хаячихсан гэр хороололд интернэт дэд бүтэц угсарсаныхаа төлөө хувийн компани алдагдал хүлээгээд явалтай биш. Хэрэглэгчийн төлөө нэртэй ч дандаа хэрэглэгчийн эсрэг ажиллаж гай болдог энэ байгууллагадаа зах зээл ойлгодог хүн олж тавих эсвэл бүр татан буулгах хэрэгтэй. Ер нь бол зах зээлийн эдийн засагтай оронд ийм байгууллагууд хэрэглэгч, нийлүүлэгч хоёрт гай л болно. #ШӨХТГ #Univision хэмээн сэтгүүлч Ч.Лодойсамбуу бичжээ харин та юу гэж бодож байна.