ХНХЯ: Хоёрдугаар сард нийт хүүхдийн 91 хувь болох 1151.3 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгох бөгөөд өчигдөр 1122.6 мянган хүүхдийн мөнгө дансанд шилжиж байна. Үлдсэн хүүхдийн мөнгийг 2 дугаар сарын 20-ны өдөр олгохоор ажиллаж байна. Иргэдэд анхааруулахад Хүн ам, өрхийн мэдээллийн сан (баг, хороодын Засаг даргын хөтөлдөг өрхийн бүртгэл)-д өрхийн бүртгэл нь алдаатай улмаас өрхийн амьжиргааг үнэлэх боломжгүй тохиолдлууд гарсаар байна. Иймд иргэд нэн тэргүүнд өрхийн мэдээллээ засуулна уу.
Follow us