Монголын хамгийн залуу тэрбумтан гэх тодотголтой ноён IZ буюу Г.Ирээдүй. Монголын ард түмэн фэйсбүүкт дөнгөж хөл тавьж байх үед аль хэдийн content үйлдвэрлээд эхэлсэн байсан юм үзэж нүд тайлсан тэр 17-хон насандаа тэрбум төгрөгийн хадгаламж босгож чадсан нэгэн. Улсын Их дэлгүүрийн үндсэн хувьцаа эзэмшигч, Meborny үүсгэн байгуулагч, Content creator, Entrepreneur NOYON IZ буюу Гантогтохын Ирээдүй.
Өнгөрөгч нүүрсний хулгайчидтай тэмцэх жагсаалын үеээр хүчтэй дугарч байсан тэр хариу шаардлага нэхүүлэн талбай дээр өлсгөлөн зарлаж явсан нь ч саяхан. Тэгвэл өөрийн цахим хуудсаараа дамжуулан МУ-ын Ерөнхий сайдын эзэмшсэн боловсролын тухай үзэл бодлоо ийнхүү илэрхийлсэн байна.
Тэрбээр: “Oyunerdene Luvsannamsrai надад асуух үнэхээр инээдтэй 4 асуулт байна. Нэгдүгээрт: Бакалавр, Магистераа хоёроо яаж МУИС, МУБИС-д зэрэг хийх үү? Монгол Улсын Их Сургууль /The National University of Mongolia/ (Хотод 30 настайдаа анх орж ирсэн боловч 28 настай байхдаа энэ 2 сургуулийг төгссөн) Хоёрдугаарт: Сумын тамгын газрын жижүүр байсан юм уу? дарга нь байсан юм уу? (Өөрөө жижүүр байсан гээд байгаа) Гуравдугаарт: 2001 онд Бэрс дээд сургуульд сэтгүүлчээр төгсөж байхдаа Тамгын газрын дарга байсан болж таарч байна уу? (21 настай)
Дөрөвдүгээрт: 30 настайдаа анх хотод ирсэн ах маань яаж 2008 онд МУИС, МУБИС төгсчихөв (28 настайдаа төгссөн гэнэ) (Өөрөө 1980 оны 6-р сарын 29-нд төрсөн юм байна)” хэмээн өөрийн цахим хаягтаа нийтэлжээ.