Увс аймгийн Өндөрхангай сумын Хан хөхий нуруунд Дархан аварга А.Сүхбат нарын хоёр автомашинтай арав гаруй хүн ан хийх зорилготой байж болзошгүй буутай явж байсныг мэргэжилтэн байгаль хамгаалагчид илрүүлсэн. Улмаар Өндөрхангай сумын цагдаагийн газарт мэдээллийг хүргүүлж, байгалийн цогцолборт газар зөвшөөрөлгүй нэвтэрсэн А.Сүхбат нараас гурван ширхэг буу хурааж, тус бүсийн хамгаалалтын захиргаа Тусгай хамгаалалттай газрын хуулийн дагуу үүссэн зөрчлийг шалгаж эхэлсэн.
Иймд бид дээрх зөрчилтэй холбогдуулан Дархан аварга А.Сүхбатад ямар зөрчлийн арга хэмжээ авсан талаар Увс аймгийн Хан Хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаанаас тодруулахад, “Бид хуулийн дагуу зөрчлийг шалгаж А.Сүхбатыг 1 сая төгрөгөөр торгоод явуулсан. Торгосон талаарх зөрчлийг хянуулахаар прокурорт илгээсэн. А.Сүхбатаас хурааж авсан буу нь өөрийнх нь нэр дээр бүртгэлгүй байсан. Мөн ан хийгээгүй. Зөвхөн тусгай хамгаалалттай газар зөвшөөрөлгүй буутай нэвтэрсэн гэх зөрчилөөр шалгагдсан тул авч явсан зэвсэгийнх нь бүртгэлийг шалгаж, А.Сүхбатыг торгоод явуулсан” гэж мэдэгдлээ.
Эх сурвалж: eguur.mn