УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан “шинэ” гишүүдэд үг дайж, Ерөнхий сайдын айлчлалын багийнхны хувцас Монгол Улсыг гутааж байна гэв.
Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д ажлын айлчлал хийж, Хятадын олон улсын импортын VII ЭКСПО-д оролцохоор Шанхай хотод очоод байгаа билээ. Энэ үеэр Тэргүүн шадар сайд сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн Э.Одбаяр нарын хувцаслалт шүүмжлэл дагуулаад байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан ийнхүү шүүмжилж бичжээ. Тэрбээр: ‘УИХ гишүүд хувцаслах соёлд суралцах шаардлагатай байна. Хаана хэнийг төлөөлж юу хийж яваагаа ойлгохгүй улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр. Айлчилж яваа улсаа, эх орноо боддоггүй юм гэхэд ядаж хашиж байгаа албан тушаал, өөрийгөө хүндлэх ухамсартай баймаар юм даа’ гэв.