Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Батсуурь яагаад шүүр ажиллагааны ард үлдчихээд шүгэл үлээсэн хүмүүсийг заналхийлээд, төрийн байгууллагаар дарамтлуулах болов. Сүхбаатар аймгийн газарт нь ганцаараа шахуу “ХААН” суучихсан гэдэг баримт нь илчлэгдсэн болохоор тэр.
Аймгийн засаг дарга байхдаа Ж. Батсуурь 2012 оны нэгдүгээр сарын 25 – ны өдрийн А/ 20 дугаартай захирамжаар өөрийн эхнэр Ж. Гантулга, иргэн О. Ганчимэг нарын хамтран байгуулсан “ЭС ВИ ЖИ ЖИ” компанид сонгон шалгаруулалт зарлалгүйгээгүй 3000 квадрат газрыг олгосон нь тогтоогдсон. Энэ бол баримт.
Засаг дарга нөхрөөрөө захирамж гаргуулаад 3000 га – гаар газар авчихна. Хошуугаа цорвойлгож байгаад л захирамж гаргуулаад л “ЭС ВИ ЖИ ЖИ” компанийхаа улсын төсөвд төвлөрүүлэх, ус дулааны 170 орчим сая төгрөгийг хөнгөлүүлчихнэ. Уг нь төсөвт төвлөрүүлэх учиртай байсан энэ мөнгийг нөхөр нь ганцхан гарын үсэг зураад л хөнгөлчихөж байх жишээтэй. Сүхбаатар аймгийнхнаар тохуурхаж, төсвийн мөнгөнөөс 8,9 тэрбум төгрөгийг завшсан нөхрийнхөө бараа сүрээр нь эхнэр Ж. Гантулга нь сүрхий их бардамнах болсон гэнэ билээ.
Хэлснээр минь хийдэггүй та нар хэн бэ гэж ирээд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нарыг толгой өндийлгөхгүй зандарчээ. Нөгөө урт шар дээлтэй хүний эхнэр нь, улсын их хатан гэж өөрийгөө эндүүрсэн шиг юм болжээ. Сүхбаатарын их хатнаар тодроод байгаа Ж. Батсуурийн эхнэр Ж. Гантулгын ил үйлдэл нь ардчилсан намын залуусыг ихээхэн бухимдуулж орон нутгийн сонгуулийн өмнө дотор нь хоёр хуваасан гэдэг мэдээлэл ч яваа юм. Хөөрхий Сүхбаатар аймгийн Ардчилсан намын дарга М. Идэрбат эрхэм ахынхаа эхнэрийн хийсэн балгыг нь үүрээд их л сандралтай сонгуульдаж явна.