“Үнээгээ алж идсэний дараа сүүтэйг нь мэдлээ” гэдэг шиг “соц” нийгмийн үеийн бүтээн байгуулалт, арьс ширний үйлдвэрийг зах зээлийн нийгэмд санагалздаг байна шүү. Учир юу гэвэл жил бүр 1,2 сая малын арьс шир хаягдаж хөрс, ус, агаарын бохирдол нэмсээр байгаа билээ.
Эмээлт орчимд хөрсний бохирдол гэхэд 96 хувьд хүрч байгаль экологийн сүйрэл болж байгаа юм. 71 сая толгой малтай Монгол Улс хөдөө аж ахуйн салбараас уул уурхайгаас илүү ашиг орлого олно гэж тооцоолдог ч дэд бүтэц алга. Зарим судлаачид нэг хонины арьсыг хагас боловсруулаад зарахад дэлхийн зах зээл 100 ам.доллар хүрдэг. Бүрэн арьс болгоод бүтээгдэхүүн болгоход 300 ам.доллар хүрдэг.
Гэтэл жил бүр сая шахам хонины арьс зүгээр новш, аюултай хог хаягдал болсоор байгаа билээ. Монгол Улсыг мал аж ахуйн зориулалтай түүхий эдээс тэрбум ам.долларын орлого олох боломжтой гэж гаднынхан үздэг. Гэтэл энэ байдал түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулаагүйгээс худал амлалт болсоор байна. Одоогоос 20 жилийн өмнө улс төрийн хүчнүүд 10 сая арьс шир боловсруулах үйлдвэр барих амлалт өгсөн ч одоо хүртэл биелсэнгүй. Жил бүр 100 сая ам.долларын экспортын түүхий эд гаргана гэдэг ч хий хоосон зүйл болжээ.
Арьс ширнээсээ ашиг олох нь бүү хэл аюултай хог хаягдал үйлдвэрлэгч болоод буй Монгол Улс. Тиймээс НИТХ-ын төлөөлөгч Бямбасүрэнгийн Мягмар 30 гаруй жил гацсан арьс шир боловсруулах Эмээлт эко аж үйлдвэрийн парк байгуулахаар ажиллаж байна. Бичиг баримт боловсруулах, бодлого зорилтоо төр засагт ойлгуулах ажилд чадамгай ажиллаж энэхүү үйлдвэр шаваа тавьж байгуулах газар нутгаа тодорхойлоод байгаа билээ. Б.Мягмарын босгох гэж зүтгэж буй үйлдвэр жилд 7,5 сая ширхэг арьс шир, гурван мянган тонн ноос, 5,8 мянган тонн ноолуур, 25 мянган тонн мах, 8 мянган тонн дайвар бүтээгдэхүүн гаргана.
Сүүлийн жилүүдэд мал аж ахуйн бүтээгдэхүүн эмийн үйлдвэрлэл, түүхий эд болох хандлага нэмэгдсэн билээ. Тиймээс эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлд ажиллаж байсан Б.Мягмар үйлдвэрлэл рүү шилжсэн гэхэд болно. “Эмээлт”-ийн Мягмар хэмээн дуудуултлаа зүтгэж буй эл эмэгтэй НИТХ-д нэр дэвшжээ. Энэ нэр дэвшилт түүний ажилд нэмэр болох учраас дэвшсэн нь гарцаагүй. Зорилгоо өмнөө тавьсан залуустаа ачаа өгч ажилд зүтгүүлэх болсон. “Эмээлт”-ийн Б.Мягмартаа эхлүүлсэн ажлаа дуусгаж Хан-Уул дүүргийнхээ 13-р хороонд байрлах “Эмээлт” аж үйлдвэрийн паркаа эко дагуул хот болгон хөгжүүлэх үйлст тань амжилт хүсье.
Discussion about this post