УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрог Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Л.Нинжжамц, Ж.Алдаржавхлан, Т.Мөнхсайхан нарын иргэд сонгогчидтой хийх уулзалтууд үргэлжилж байна. Уулзалтын үеэр нэр дэвшигч Л.Нинжжамц эмэгтэйчүүд, хүүхдүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нийгмийн зорилтот бүлгүүдэд чиглэсэн бодлогын шинэчлэлээс танилцуулж, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хүрээнд санал солилцлоо. Тэрээр улс орны хөгжлийн цогц бодлого нь айл өрх, гэр бүл бүрт чиглэх ёстойг тодотгоод залуу гэр бүлийг дэмжсэн, иргэн бүрт ээлтэй тогтолцоог бүрдүүлэх нь нэн чухал гэдгийг онцоллоо.
Тэрбээр, төрийн албан хаагчид болон хувийн хувшилд ажиллаж буй залуучуудыг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцжуулах бодлогыг танилцуулж, сургууль цэцэрлэгийн хүртээмж, эрүүл ахуй, агаарын бохирдол, автозамын түгжрэл зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд дүүрэг, хороо тус бүрийн хөгжил, амьдрах орчны үнэлгээнд нийцүүлэн хөрөнгө оруулалтыг хуваарилах хэрэгтэй гэв. Бага сургуулийн хүртээмжийн тухайд, Хан-Уул дүүрэгт 1200 хүүхдийн багтаамжтай сургуульд 2500 гаруй хүүхэд суралцаж байгаа тохиолдол ч бий. Эмэгтэй нэр дэвшигчдийн төлөөлөлж буй түүний хувьд хүн амын нягтаршил, өсөлт ихтэй байршлуудад “Бага сургуулийн цогцолбор”-ыг байгуулж, бүлэг дүүргэлтийг стандартын түвшинд хүргэх нь нэн тэргүүний зорилт байх болно гэлээ.
Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшигчд сонгуулийн сурталчилгааны хуулийн хугацаанд нийт 70 гаруй цуврал уулзалтыг хийж, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө танилцуулан, санал солилцох ажээ. Иргэд, сонгогчидтой хийх уулзалтыг уламжлалт байдлаар бус, харилцан санаачилга шийдэл дэвшүүлсэн, зөвлөлдөх хэлэлцүүлэг хэлбэрээр явуулж, олон нийтийн санал бодлыг сонсохоор төлөвлөж байгаагаа тэд хэллээ.