УИХ-ын 1-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаярын ухуулагч О Өвөрхангай аймгийн Сант сумын засаг дарга бөгөөд АН-ын дарга, иргэн Б-гийн амь насыг хөнөөсөн жигшүүрт хэрэг гараад байгаа билээ. Гэвч МАН-ынхан энэ аймшигт хэргээс огт сургамж аваагүй бололтой, аархсаар л байна.
Өнөөдөр гэхэд л Ховд аймагт болсон Ч.Хүрэлбаатарын уулзалт руу орж, асуулт асуух гэсэн сэтгүүлч, зураглаач нарт хүч хэрэглэн, камер, тоног төхөөрөмжийг нь булаан авчээ.
Улмаар тэднийг дагаж, айлган сүрдүүлсэн байна. МАН-ын сонгуулийн төв штабаас нийт нэр дэвшигч, ухуулагч нартаа хууль дээдлэн, ёс зүйтэй байхыг сайтар даалгахгүй бол Г.Сайханбаярын ухуулагчийн хийсэн шиг явдал давтагдахгүй гэх баталгаа байхгүй болжээ.
С.Сарнай
Sonin.mn