Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн 6-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Н.Ганибал, С.Төмөрхүү, Т.Пүрэвхатан нарын сурталчилгаанд ажиллахаар Улаанбаатар хотоос Сүхбаатар аймагт очсон эмэгтэйчүүд Дарьганга буудалд хүчиндүүлсэн байж болзошгүй хэрэг гарсан гэх мэдээлэл цахим сүлжээнд гарч олны анхаарлыг татаад байна.
Тэгвэл хохирогчийн мэдээлснээр УИХ-ын сонгуулийн 6-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Төмөрхүү, Т.Пүрэвхатан нарын сурталчилгаанд ажиллахаар Улаанбаатар хотоос Сүхбаатар аймагт очсон зургаан охиныг “Дарьганга” буудалд хүчиндсэн байж болзошгүй хэрэг гарчээ.
Хэргийг тодруулбал, Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаярын хүү Х.Тэнүүнбилэг, Шүүхийн Шийдвэрийн хурандаа Г.Цэргийнхүүгийн хүү Ц.Маргад нар хэсэг нөхдийн хамт өчигдөр орой буудлын дор байрлах караокед архидан согтуурч, улмаар охидын буусан буудлын өрөөнд үргэлжлүүлэн архидсан гэх. Архидалт хавтгайрч Х.Тэнүүнбилэг, Ц.Маргад нар сурталчилгаа хийхээр очсон охидыг бүлэглэн хүчирхийлэх гэсэн байж болзошгүй байна.
Одоогийн байдлаар энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна гэв.
Тэгвэл эл хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, “Энэ асуудал цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн шалгагдаж байгаа” гэх мэдээллийг өглөө.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар “сонгуулийн сурталчилгаанд ажиллахаар очсон охидыг хариуцаж байсан Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Х-ын хүү Т, Шүүхийн Шийдвэрийн хурандаа Ц-гийн хүү М нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүчингийн хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй” байгаа аж.
Discussion about this post