Монгол залуус дэлхийн өнцөг булан бүрт сурч, хөдөлмөрлөн эх орондоо ирж ихийг бүтээхээр шамдан ажиллаж байна. Тэдний нэг бол Сүхбаатарын Золбоо.
Түүнийг “Золбоо тв” уoutube сувгаар нь олон хүн андахгүй. Анх “уoutube” суваг хөтлөх ямар ч мэдлэггүй байсан тэрээр хүсэл, сонирхолдоо хөтлөгдөн өөрийгөө сорьж, “Золбоо тв” уoutube сувгаа нээж байсан гэдэг.
Болж буй үйл явдлуудад өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг тэрбээр цагдан хоригдож гарч ирсэн О.Мөнхжингийн өөрийн сэтгэгдлээ илэрхийлсэн постонд “Мөнхжингийн постыг уншаад сэтгэл гонсойлгосон хэсгийг хуваалцъя” хэмээв.
Тэрбээр: “Мөнхжингийн постыг уншаад сэтгэл гонсойлгосон хэсгийг хуваалцъя. Гэм буруутай нь нотлогдоогүй, шүүхийн шийдвэр гараагүй байхад барьж хорьсон талаар гарч ирээд зоригтой дуугарна гэж бодсон. Харин ч эсрэгээрээ шалгах нь зөв, шалгуулаад гэм буруугүй нь тогдоогдсоны дараа хэнд ч гомдох хэрэггүй гэж бичжээ. Өөрөө гэмт хэрэг хийгээгүй гэдгээ ч давхар бичиж. Тэгвэл…
Өөрийг нь хэлмэгдүүлж ш0p0нд xvчээр суулгасан сар гаруй хугацаа гомдолтой биш гэж үү? Шүүхийн шийдвэр гараагүй, хэрэг хийсэн үгүй нь тогтоогдоогүй байхад хоригдож байгаа, цаашдаа хоригдох залуус 1сар 6-н сар 1 жилээр хоригдоод гэм буруугүй нь нотлогдоод суллагдан гарч ирээд хэнд ч гомдолгүй алхаад яв гэж үү?
Энэ мэтээр үзэл бодлоо зоригтой илэрхийлдэг, дуугардаг, хийдэг, бүтээдэг залууст номхон команд өгөөд гаргадаг болж. Үнэхээр гэм буруугүй байсан бол хэзээ ч ингэж бичих хүн биш гэж бодож байна. Ш0p0нд байх сар гаруй хугацаанд ямар их дapaмmmaй, хэцүү байсныг би мэдэхгүй, ойлгохгүй. Тэр тусмаа хань ижилтэй, үр хүүхэдтэй хүнд.
Хэлэхийг хүссэн мянга мянган үг сэтгэлд нь нуугдаж байгаа байх. Одоо биш юмаа гэхэд бүх үнэнийг ярих өдөр удахгүй ирнэ гэдэгт итгэж байна.” гэв.