Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр 120 мянгатад хоёр охин цугтаа байрнаас унаж a.m.u.a xo.p.л.o.coн байж болзошгүй харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, охид тухайн дүүргийн 52-р сургуулийн зүүн талд шүдний эмнэлэгтэй 25-р байрнаас унасан байна. Эл хэрэг өнөөдөр /2023.03.18/ өглөө 9.00 үед гарсан аж. Эх сурвалжийн мэдээлснээр тухайн байранд охидыг таньдаг хүн олдоогүй бөгөөд тэндэхийн оршин суугч биш байх магадлалтай байна. Тэгвэл одоогоор шалтгаан нөхцөлийг нь тодруулахаар шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа ба охид 16 настай, Баянгол дүүрэг болон Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг байжээ.
Follow us