Дуучин Т.Дэлгэрмөрөн: “Сайхан өглөөний мэнд ээ. Өнөөдөр Сэлэнгэ сайхан нутгийнхаа “Зүүнхараа” хотод 19:00-н цагаас “Найрсан дуулъя” тоглолтын баг хамт олон Монгол улсын аварга Г.Эрхэмбаяртайгаа хамтран дуулж хуурдаж сэтгэлийн жаргал цэнгэлийг эдлүүлнэ ээ.
“Зүүнхараа” хот бол хайртай үрийн минь ээж өсөж ториносон хүүхэд насных нь газар болохоор уран бүтээлч миний бие хүндэтгэлтэй хандана аа. Манай гэр бүл , хайртай дүүгийн минь гэр бүл , ийм өнөр өтгөн олуулаа болсоныг ээж минь хараагүй гэлээ ч хөх тэнгэрээс ивээж харж хайрладаг байх даа.
Ээжтэйгээ авхуулж байсан дүү бид хоёрын өвөр дээр нь суусан байгаа зураг одоо харахаар яааг Бумбаахай Бөбөөхэй хоёр байгаа биз гхгхгх. Амьдралаас олж авсан сайхан гэр бүлээ хайрлан хамгаалж , буруу бycapмаг бүхнээс хол , мөр бүтэн нэр цэвэр амьдрах нь одоо миний хийж бүтээх үүрэг болохоор , хамгаас нандин үр хүүхдүүд , өндөр настай аав , өр нимгэн дүүдээ ачлалыг үзүүлэх болно оо.
Хэн байсныг минь түмэн мэднэ , хэн байхаа би өөрөө мэддэг болохоор бусдын муухай үгээр булингартаж , бурууд хөл алдахгүй нүд далд амьдарна аа. Одоо үнэхээр хангалттай , бузрууд зүгээр л хол цаашаа.” гэв.
Discussion about this post