Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас 2023 оны нэгдүгээр сарын 18-19-нийг шилжих шөнө сураггүй алга болсон Д.Мөнтуяа гэх охиныг хоёр сарын турш эрэн сурвалжилж байсан билээ. Гэвч охины ц.0.r.ц.с.ыг гуравдугаар сарын 17-ны өглөө олсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад 38 настай А гэх эрэгтэй амь насыг нь xoxupooж, ц.0.r.ц.с.ыг 20 км-ийн зайд нуусан байсныг олж тогтоожээ. Хэргийн холбогдогч А нь xoxupoгч охиныг таньдаггүй ба тухайн өдөр хуримаас cormyy гарч яваад талийгаач эмэгтэйтэй танилцаж, машиндаа суулгаж явсан гэх мэдээллийг эх сурвалж өгсөн.
Ойрын эх сурвалж АР ГЭРИЙНХЭН НЬ: “Охины ц0rцсыг олсон гэх мэдээлэл яваад байгаа ч Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газраас энэ тухай ар гэрт нь хэлээгүй байна лээ” гэв.
Хохирогч эмэгтэй энэ оны нэгдүгээр сарын 18-ны өдөр “рашаан авна” гээд ээж, ахынхаа зөвшөөрлөөр гарснаас хойш гэртээ эргэж ирээгүй аж. Охиныг хайхаар Баян өлгий аймгийн цагдаагийн газар, зэвсэгт хүчин, хилийн цэрэг, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон гэр бүл хамтран нэг сарын хугацаанд эрэн сурвалжлах ажлыг явуулсан.
Discussion about this post