Даяар Монголын удган бөө Хатан гэж өөрийгөө өргөмжилсөн эмэгтэй бол Юмжирдулам юм. Тэрээр өөрийн цахим хуудаснаа элдэв сонин нийтлэл оруулдгаараа онцлог. Үүнд итгэх итгэхгүй дагагч нарын тоо нь 24 мянга гэдэг багагүй тоо билээ. Түүнийг зарим дагагч нар нь 2 туйлт эмгэгтэй юм уу? гэж гайхах нь ч бий.
Тэрээр: Турк, Сир улсад болсон байгалийн гамшигт улс орнууд Даян дээрхийн удган Хатан намайг хийсэн мэтээр гүтгэж хардаж байна!!! Үнэнээ л хэльe Японд бол би цунами босгосон нь яахуу үнээн үнэн тэр бол, харин энэ 2 улсын харамсалт явдалд бол Хатан би огт хамаагүй шүү. Байгаль эх дэлхий бурхан угаасаа сануулаад л байгаа шүү дээ!!!
Хэтэрхий хөгжил хэтэрхий дэвшил энэ цагт хэрэггүй хэтэрхий хөгжил дэвшил бол дэлхийг сүйрүүлэх үйл явц хэтэрхий техник хөгжил бол энэ дэлхийг сүйрүүлэх зэвсэг юм тийм учраас монголд хэтэрхий хөгжил хэрэггүй энэ байгаадаа та нар дотоодын үйлдвэрлэлээ явуулаад, газар тариалан, хөдөө аж ахуйгаа явуулаад та нар зөв зохистой чанартай цөөхөн жуулчид авчраад аялал хөгжүүлэх энэ үйл явцдаа анхаар газар нутгаа ухаад баяжсан гэдэг зүйл байдаггүй юм Африкийг та нар харж байна уу? Уух усгүй, ард түмэн нь өвчин зовлонгоос салахгүй, дайн самуунаас салахгүй яаж хэцүү зовж амьдарч байгааг.хэмээн хэлж байсан. Харин тэрээр өчигдөр лайв хийлээ. Тэрээр би өмнө нь монголд байгалын гамшиг болно гэж хэлж байсан гэтэл хэн ч тоогоогүй.
Гэтэл хар хүчтэй салхи гарч олон газар тог цахилгаангүй болсон байна. Одоо удахгүй хөвсгөлийн зарим нэг газраар хүчтэй газар хөдлөлт болно.
Би анхаарууллаа шүү. Миний үгийг сонсохгүй байвал муу зүйл болно гэж анхаарууллаа.