Украинд amиа алдсан Буриадын дайчин ах дүү Дадановуудыг өнөөдөр Улаан-Үдэд эцсийн замд нь үдэх гэж байна.
Ах дүү хоёр 2022 оны есдүгээр сарын 22-нд хэсэгчилсэн цэрэг татлагад хамрагдсан. Тэд хамтдаа энэ оны хоёрдугаар сарын 22-нд Украины нутаг дээр амиа алджээ. Ах Дмитрий эхнэр, хүү охин гурваа, дүү Игорь эхнэр, хоёр охиноо үлдээгээд ийнхүү тэнгэрийн орныг зорилоо.
Ах Дмитрий Булатович 1984 онд төрсөн. Агаарын хүчний ангид цэргийн алба хаасан. “126 микрорайон” СӨХ-ийн даргаар ажиллаж байгаад дайчилгаанд хамрагдсан.
Дүү Игорь Булат-Сыренович 1989 онд төрсөн. Таэквондогийн спортоор хичээллэж байсан. Хятадад нэг жил сурсныхаа дараа Монголд Гандан тэгчилэн хийдийн Бурхан шашны их сургуулийг 5 жил суралцаж, төгссөн. 2013 онд цэрэгт татагдаж, Читагийн танкийн ангид алба хаажээ.