Өөрийн хэнэггүй болчимгүй үйлдлээсээ бол хэсэгтээ л фaктласан Амархүү ахин ийм үйлдэл гаргахгүй хэмээсэн. Тэрээр “Амархүү би та бүхнийхээ амрыг эрэн мэндчилж байна аа. Би өөрийнхөө гooмой алхмын уршгаар төрүүлж өсгөсөн хайрт аав, ээж, амраг хань алаг үр, ард түмнийхээ итгэлийг алдаж хуулийн хариуцлага хүлээсэн билээ.
Амьдралдаа би дэндүү гоомой, том алдaa хийсээн. Цаг хугацааг эргүүлж болдогсон бол гэж л хоёр жилийн өмнөх тэр нэгэн өдрөөс хойш тархи, зүрх минь өнөөдрийг хүртэл шаналан цохилсоор байна. Та нарын минь надад хандаж бичсэн, хэлсэн бүхий л зүйлийг би маш зөвөөр ойлгон ухааpч байна.
Та бүхний минь хэлсэн хатуу, зөөлөн бүхий л зэмлэл, зөвлөгөө миний туулж өнгөрүүлсэн хүнд хэцүү өдрүүдэд сургамж, сургааль, болон надад ухаарлыг хайрласаан. Би ард түүмэндээ үзээгчиддээ эх орондоо хайртай учраас өөрийнхөө дуу хоолойг сайн сайхны төлөө, залуучуудынхаа зөвт амьдралын төлөө тууштай өргөх болноо. Миний хайртай ээж минь, аав минь, хайрт хань минь, үр минь, Миний монголын ард түмэн минь, залуучууд минь алдсан надад итгэл өгч тосоод авахыг бодоорой. Надад итгэж намайг дэмжээрэй гэж хүсэж байна. Хүү нь дахин итгэлийг нь алдахгүй ээ. Та нарыгаа гүнээ хүндэтгэсэн Б.Амархүү” гэжээ.