Тэрээр хуримаа хийх гэж байж шөнө нь кинонд тоглон үүрийн дөрвөн цагт гэртээ орж байсан.Хамгийн инээдтэй зүйл нь манай нөхөр надад хуримаа хийхээсээ хэдхэн хоногийн өмнө 2уулаа суухаа болъё гэж хэлсэн. Яагаад тэгсэн бэ гэхээр би чинь ажил дээрээ сайн дурын гэсэн бүх зүйлд л оролцдог байсан.Тэгээд нөхрийнхөө хажууд утсаар ажлынхаа газрын эгчтэй муудалцаад.
Хуримынхаа бэлтгэлийг бэлдээд завгүй байхад ажлаас залгаад Ундармаа тэр чинь хаана байгаа юм, Ундармаа хоол яах юм, гээд араас байн байн юм асуугаад байхаар нь би уурлаад та ямар хэцүү юм бэ, би хуримаа хийх гээд зав чөлөөгүй явж байна гэж хэлээд ууртайгаар утсаа тасалчихсан. Тэгсэн нөхөр маань надруу бүр аймаар гайхсан харцаар хараад чи сая Түмээ эгчтэй ярьсан уу гэж асуухаар нь би тийм гэж хэлсэн.Тэгсэнээ за чи буу гэсэн. Би бүр аймар гайхаад яасан гэсэн чинь. Зүгээр л хариулчих зүйл дээр чи ингэж уурлаж байгаа юм чинь,би бол хэрүүлэнд үнэхээр дургүй хүн.Тэгэхээр чи бид хоёр худлаа юм байна. Чи миний аав, эгчийн өдөөс ингэж чадахаар хүн байна гэсэн.
Нөхөр маань хүмүүжилтэй, соёлтой айлын хүүхэд л дээ.Хүн чинь тэгээд шал өөр юм ярьж болно шүү дээ тэ.Тэгхэд хамгийн инээдтэй нь хуримаа хийнэ гээд олон хүнд хэлчихсэн шүү дээ. 250 хүнд хуримын урилга тараасан гэхэд.Манай нөхөр одоо бол 250н хүн л мэднэ. Чи бид 2 таарч тохирохгүй салвал 2500 хүн мэднэ.Тэгээд би нөхрөө аргадан байж хуримаа хийхээр болсон.Тэр өдрөөс хойш өөрөөсөө ахмад настай хүнтэй эелдгээр харьцдаг болж өөрчлөгдсөн.