• Шинэ
  • Хандалттай
  • Бүгд
Эмч зөвлөж байна: Мах буузны араас даршилсан ногоо хольж идэх хэрэггүй…

Эмч зөвлөж байна: Мах буузны араас даршилсан ногоо хольж идэх хэрэггүй…

2023-02-17
“АНДЫН ИЛЧ” ХХК-ИЙН НҮҮРСНИЙ УУРХАЙГ ШЭН ВЭН ДОНГ, ЖАН ЧУАН НАРЫН ХЯТАД ИРГЭД РЭКЕТҮҮДИЙН ТУСЛАМЖТАЙГААР ЗЭВСЭГЛЭН ДЭЭРЭМДЖЭЭ!

“АНДЫН ИЛЧ” ХХК-ИЙН НҮҮРСНИЙ УУРХАЙГ ШЭН ВЭН ДОНГ, ЖАН ЧУАН НАРЫН ХЯТАД ИРГЭД РЭКЕТҮҮДИЙН ТУСЛАМЖТАЙГААР ЗЭВСЭГЛЭН ДЭЭРЭМДЖЭЭ!

2023-03-23
Чех улсад сураггүй алга болсон монгол иргэний цoгцcыг 47 дэх өдрийн дараа Лаби голоос оллоо

Чех улсад сураггүй алга болсон монгол иргэний цoгцcыг 47 дэх өдрийн дараа Лаби голоос оллоо

2023-03-23
Дахин хоригдсон Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргал ийнхүү ярив

Дахин хоригдсон Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргал ийнхүү ярив

2023-03-22
Айлчлалын үеэр Путин Ши Жиньпинд сөгдөж гарыг нь үнсчээ

Айлчлалын үеэр Путин Ши Жиньпинд сөгдөж гарыг нь үнсчээ

2023-03-21
Талийгаач охины ар гэр охиныхоо цогцсыг хүлээж авсан ч хөдөөлүүлж амжаагүй байна

Талийгаач охины ар гэр охиныхоо цогцсыг хүлээж авсан ч хөдөөлүүлж амжаагүй байна

2023-03-20
“Худаг” Б.Пунсалмаа шарк болсон нь…

“Худаг” Б.Пунсалмаа шарк болсон нь…

2023-03-20
Настай эрийг бүлэглэн амь насыг нь xopooж машиныг нь унаж зугтсан хэрэг гарчээ

Настай эрийг бүлэглэн амь насыг нь xopooж машиныг нь унаж зугтсан хэрэг гарчээ

2023-03-20
Шуурхай: Д.Мөнх-Эрдэнийг хориглосон дүрэм зөрчсөн гэх дараах шалтгаанаар дахин хорилоо

Шуурхай: Д.Мөнх-Эрдэнийг хориглосон дүрэм зөрчсөн гэх дараах шалтгаанаар дахин хорилоо

2023-03-20
ШУУРХАЙ: Д.Мөнх-Эрдэнийг хориглосон газарт очиж, бусадтай уулзсан гэх шалтгаанаар дахин цагдан хорив

ШУУРХАЙ: Д.Мөнх-Эрдэнийг хориглосон газарт очиж, бусадтай уулзсан гэх шалтгаанаар дахин цагдан хорив

2023-03-20
Нөхрөө хорлох зорилгоор хоолонд нь найман ширхэг зүү хийж, идүүлэхийг завдсан эмэгтэйг 2.6 жил хорихоор боллоо

Өндрөөс хамт үсэрсэн охидын шалтгаан нөхцөлийг тодруулахад…

2023-03-20
Арьс ширний үйлдвэрүүдийг Эмээлт эко парк руу нүүлгэн шилжүүлнэ

Арьс ширний үйлдвэрүүдийг Эмээлт эко парк руу нүүлгэн шилжүүлнэ

2023-03-20

Н.Өнөрцэцэг: Өөрсдөө зээлээ төлөхгүй байж, хүнд зээл өгөх тухай яриад хоржоонтой юм бэ…

2023-03-20
www.ulstur.com
Олсонгүй
Хайлтын илэрц харах
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
Олсонгүй
Хайлтын илэрц харах
www.ulstur.com
Олсонгүй
Хайлтын илэрц харах

Эмч зөвлөж байна: Мах буузны араас даршилсан ногоо хольж идэх хэрэггүй…

Нийтэлсэн: admin
2023-02-17
Ангилал: ЗӨВЛӨГӨӨ, ЭРҮҮЛ МЭНД
0
Эмч зөвлөж байна: Мах буузны араас даршилсан ногоо хольж идэх хэрэггүй…

Цагаан сарын баярын үеийн зохистой хооллолт болон нойр булчирхайн өвчлөлийн талаар Сүхбаатар дүүргийн Дотрын эмч Ш.Жанболатаас тодруулав.

-Цагаан сарын баярын үеийн зохисгүй хооллолт нь нойр булчирхай болоод ходоод гэдэсний өвчлөлийг сэдрээдэг үү?

-Цагаан сарын баярын үеэр янз бүрийн хоол хольж, хэтрүүлж идсэн тохиолдолд нойр булчирхай болон элэг цөсний хууч өвчнийг сэдрээх боломжтой. Хэтэрхий өөх, тостой хоол нь цөсний өвчлөл үүсэх нөхцөл болдог.

–Цагаан сарын баяраар махан болон тостой хоол хүнс их иддэг. Үүнийгээ шингээх гэж дарсан исгэлэн төрлийн ногоо, жимс их хэрэглэдэг. Гэвч эдгээр даршилсан ногоонууд элэг, цөсөнд халтай юу?

-Даршилсан хүнс, ууталсан жимс зэрэг нь нойр булчирхайн өвчлөлийг сэдрээх бүтээгдэхүүн юм. Учир нь эдгээр хүнсэнд төрөл бүрийн бодис агуулагдаж байдаг тул нойр булчирхай, цөсийг цочроох магадлалтай. Тиймээс аль болох даршилсан ногоог махан бүтээгдэхүүнтэй хольж идэх хэрэггүй. Махан хоолыг өөрөөр нь буюу хольцгүй идэх нь сайн. Цагаан сарын баярын үеэр хүмүүс хэтрүүлж идэх тохиолдол байдаг учраас айл бүрээр зочлохдоо ойр ойрхон бага хэмжээтэй идэх нь чухал.

–Ямар төрлийн хүнс идэх нь нойр булчирхай болон ходоод гэдэсний үйл ажиллагаанд сайн байдаг вэ?

-Ислэг ихтэй хоол унд идэх нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг. Ерөнхийдөө аливаа хоол хүнсийг тохируулж идэх хэрэгтэй. Ингэж чадсанаар дотор эрхтний үйл ажиллагаа хэвийн явагдана.

-Цагаан сарын үеэр нойр булчирхайн өвчлөлтэй хүн юу идэхээс татгалзах хэрэгтэй вэ?

-Нойр булчирхайн өвчлөлтэй хүн хэт өөх тостой хоол идэж болохгүй. Зарим хүн халуун зүйл уусны дараагаар хүйтэн шингэн уух тохиолдол байдаг. Энэ тохиолдолд ходоод гэдэс рүү дамжигдаж орсон зүйл царцаж эхэлснээр ходоод болон цөсний үйл ажиллагааг хямраах аюултай.

–Энэхүү баяраар сүүтэй цай их хэмжээгээр уух тохиолдол бий. Сүүтэй цайг хэтрүүлж уусан нөхцөлд өтгөн хатдаг уу?

-Сүүн бүтээгдэхүүнд кальци ихээр агуулагдаж байдаг тул шимэгдэх үйл явц нь удаан. Тиймээс сүүн бүтээгдэхүүнийг махан төрлийн хоол хүнстэй хольж идэх хэрэггүй. Учир нь хоол шингэлт буурч, нойр булчирхай уураг, нүүрс усыг задлах гэж их хэмжээний фермент ялгаруулснаар элэг, нойр булчирхайн өвчлөл үүсгэх шалтгаан болдог. Мөн сүүн болон махан бүтээгдэхүүнийг даршилсан хүнстэй давхцуулж идэхээс татгалзаарай.

–Зарим хүн нойр булчирхай, ходоод, цөсний аль нь өвдөж байгааг ялгадаггүй тохиолдол байдаг шүү дээ. Тухайлбал, эдгээр эрхтэн өвчилсөн байгаа нь хэрхэн мэдрэгддэг вэ. Ялгааг нь хэлэхгүй юу?

-Нойр булчирхай өвчилсөн тохиолдолд хүний зүүн хавирганы нумаар бүсэлж өвдөхтэй зэрэгцэн дотор муухайрч, гэдэс дүүрэх шинж тэмдэг илэрдэг бол элэг цөсний өвчилсөн шинж нь баруун хавирганы нумаар хатгуулдаг.

–Нойр булчирхай өвчилсөн тохиолдолд бусад эд эрхтнээ хамардаг уу?

-Нойр булчирхайн архаг үрэвсэл сэдэрч, хэт идэвхжиж эхэлснээр бусад эд, эрхтнээ гэмтээх магадлалтай. Ялангуяа ходоод, гэдсийг өвчлүүлдэг. Нойр булчирхайн өвчлөл хэт үрэвсэж эхэлсэн тохиолдолд их хэмжээний хордлого үүсч, биеэр ус гүйжих үйл явц явагддаг тул бөөр гэмтдэг.

–Цагаан сарын баяр 3-7 хоног үргэлжилдэг. Энэ хугацаанд удаан хоносон хоол хүнсийг идэх нь хүний биед сөргөөр нөлөөлдөг байх?

-Хоносон хоол гадаад орчны бактеритай урвалд орчихсон байдаг. Тиймээс хоносон хоол идэхээр олон төрлийн бактери хүний биед орж, задрах процесс нь удаан явагдаж эхэлнэ. Нэг ёсондоо ходоодны үйл ажиллагааг удаашруулдаг гэсэн үг. Ходоодонд орсон хоол хүнсний задрал удаан явагдсанаар нойр булчирхайд хэт их ачаалал үүсдэг.

–Нойр булчирхайн өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд хэрхэн зөв хооллох вэ?

-Манай эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүний гуравны нэг нь нойр булчирхай, ходоодны шарх, элэг, цөсний өвчлөлттэй байдаг. Эдгээр өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд согтууруулах ундаа бага хэрэглэж, зөв хооллох буюу бага багаар ойр ойрхон идэх. Хэтрүүлж идэж ходоод болон дотор эрхтнүүддээ ачаалал өгөхөөс татгалзаарай. Лаазалсан, даршилсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх нь чухал. Архи согтууруулах ундааг хэтрүүлснээр нойр булчирхайн өвчлөл үүсгэх аюултай.

Post Views: 735
ShareTweetShare

Шинэ мэдээ

“АНДЫН ИЛЧ” ХХК-ИЙН НҮҮРСНИЙ УУРХАЙГ ШЭН ВЭН ДОНГ, ЖАН ЧУАН НАРЫН ХЯТАД ИРГЭД РЭКЕТҮҮДИЙН ТУСЛАМЖТАЙГААР ЗЭВСЭГЛЭН ДЭЭРЭМДЖЭЭ!

“АНДЫН ИЛЧ” ХХК-ИЙН НҮҮРСНИЙ УУРХАЙГ ШЭН ВЭН ДОНГ, ЖАН ЧУАН НАРЫН ХЯТАД ИРГЭД РЭКЕТҮҮДИЙН ТУСЛАМЖТАЙГААР ЗЭВСЭГЛЭН ДЭЭРЭМДЖЭЭ!

2023-03-23
Чех улсад сураггүй алга болсон монгол иргэний цoгцcыг 47 дэх өдрийн дараа Лаби голоос оллоо

Чех улсад сураггүй алга болсон монгол иргэний цoгцcыг 47 дэх өдрийн дараа Лаби голоос оллоо

2023-03-23
Дахин хоригдсон Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргал ийнхүү ярив

Дахин хоригдсон Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргал ийнхүү ярив

2023-03-22
Айлчлалын үеэр Путин Ши Жиньпинд сөгдөж гарыг нь үнсчээ

Айлчлалын үеэр Путин Ши Жиньпинд сөгдөж гарыг нь үнсчээ

2023-03-21
Талийгаач охины ар гэр охиныхоо цогцсыг хүлээж авсан ч хөдөөлүүлж амжаагүй байна

Талийгаач охины ар гэр охиныхоо цогцсыг хүлээж авсан ч хөдөөлүүлж амжаагүй байна

2023-03-20
“Худаг” Б.Пунсалмаа шарк болсон нь…

“Худаг” Б.Пунсалмаа шарк болсон нь…

2023-03-20
Настай эрийг бүлэглэн амь насыг нь xopooж машиныг нь унаж зугтсан хэрэг гарчээ

Настай эрийг бүлэглэн амь насыг нь xopooж машиныг нь унаж зугтсан хэрэг гарчээ

2023-03-20
Шуурхай: Д.Мөнх-Эрдэнийг хориглосон дүрэм зөрчсөн гэх дараах шалтгаанаар дахин хорилоо

Шуурхай: Д.Мөнх-Эрдэнийг хориглосон дүрэм зөрчсөн гэх дараах шалтгаанаар дахин хорилоо

2023-03-20
ШУУРХАЙ: Д.Мөнх-Эрдэнийг хориглосон газарт очиж, бусадтай уулзсан гэх шалтгаанаар дахин цагдан хорив

ШУУРХАЙ: Д.Мөнх-Эрдэнийг хориглосон газарт очиж, бусадтай уулзсан гэх шалтгаанаар дахин цагдан хорив

2023-03-20
Нөхрөө хорлох зорилгоор хоолонд нь найман ширхэг зүү хийж, идүүлэхийг завдсан эмэгтэйг 2.6 жил хорихоор боллоо

Өндрөөс хамт үсэрсэн охидын шалтгаан нөхцөлийг тодруулахад…

2023-03-20
Penetrating Pantyhose Fucked and facialied xxxviii xxxxvo xnxx sat
www.ulstur.com

Төр түмний нүд чих болно.

Follow us

Улс төр

  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • УЛС ТӨР
  • СОНГУУЛЬ-2020

Аймаг, Нийслэл

  • АЙМАГ
  • НИЙСЛЭЛ
  • ИТХ

Бусад

  • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • БИЗНЕС
  • ХУУЛЬ
  • ДЭЛХИЙ
  • БУСАД

Тухай

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2020 Ulstur.com. All rights reserved.

Post Views: 0
Олсонгүй
Хайлтын илэрц харах

Copyright © 2017 JNews.

error: Уучлаарай! Хуулбарлах боломжгүй

Like, Follow хийгээд мэдээгээ үзээрэй 🙂

×