Ховд аймагт өөд болсон охины асуудлыг Ховд.мн сайт үргэлжлүүлэн сурвалжилсаар байна. Талийгаач охин Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 6-р сургуульд сурч байгаад насан туршийн боловсролын төв рүү шилжин ирж суралцаж байсан юм байна.
Тэгвэл талийгаач хэдий хугацаанд энэ сургалтын төвд ирж суралцсан, зан чанарын хувьд ямар хүүхэд байсан бэ гэдэг асуудлаар бид Насан туршийн Боловсролын төвийн захирал Бат-Эрдэнээс тодруулж байна.
Талийгаач охинтой холбоотой мэдээллүүдийг авсан байх тээ? Танайд энэ охин хэзээнээс ирж суралцаад хэдий хугацаанд суралцсан бэ? Сая өөд болох хүртэлх хугацаанд танайд явж байсан уу?
– Талийгаач охин маань 2022 оны 2 сараас эхлэн Насан Туршийн Боловсролын Төвийн хөтөлбөрөөр 8-р ангид суралцаж байсан байгаа. Энэ охин маань хичээлдээ тогтмол явж байсан охин байгаа. Зан чанарын хувьд огцом ууртай боловч сэргэлэн цовоо талдаа нуугдмал анги хамт олондоо дасаад маш сайхан харилцаатай болж эхэлж байсан ийм охин байгаа.
12-ны өдөр талийгаач охин 4 охинд гар хүрүүлсэн байж болзошгүй, тэр гэмтлийнхээ улмаас өөд болсон байж болзошгүй байдал байгаад байна. Энэ дээр та бүхэн ямар байр суурьтай байна? Тухайн үед тэр өдөр хичээлдээ очсон уу?
– 1-р сарын 12 бол амралтын хугацаа байсан. Амарч байсан. Ерөнхийдөө иймэрхүү явдал боллоо, манай дүү өөд болчихлоо гээд надад эгчээс нь мэдэгдсэн. Улмаар тодруулахад 4 охинд толгойн тус газраа ц0хuулаад улмаар бие нь сар орчим өвдөж яваад 28-ны өдөр эмнэлэг дээр өөд болчихлоо гээд манай төв дээр ирээд зураг хөргийг нь аваад явсан. Манайх холбогдох байгууллагуудад нь тухайн хүүхэдтэй холбоотой зан төлөвийн болон илтгэх хуудас гэх мэтийг бусад байгууллагуудад нь хүргүүлсэн байгаа.
Ар гэртэй нь уулзсан уу?
– Ар гэртэй нь уулзсан. Ээж аав ах эгч мөн үеэл охин нь манайд суралцдаг. Бүгдэнтэй нь уулзсан. Сэтгэл санааны хувьд тайван байгаарай, холбогдох байгууллагууд нь үнэн зөв мэдээллийг бүрэн гүйцэд өгөөрэй гэдэг зөвлөгөөг өгсөн байгаа.
Хичээлээ таслахгүй тогтмол ирдэг байсан уу?
– Хичээлээ таслахгүй тогтмол ирдэг байсан. Ерөнхийдөө манай багш нар ганц хоёр хоног хичээл тасалдвал гэрээр нь очиж яав ийв юу болов гэж байнга явдаг байсан. Энэ хүүхэд маань өөрөө эрсдэлт бүлгийн хүүхэд хамгааллын хараа хяналтанд байдаг байсан хүүхэд. Тийм учраас манайх хараа хяналтын багш ажилчдын хувьд тогтмол тавьж ажилладаг байсан.
Талийгаач охины хувьд багш нартаа хандаж тусламж хүсч юм уу эсвэл намайг хүүхдүүд дээрэлхээд байна гэдэг ч юм уу ийм байдлаар хандаж байсан уу?
– Би захирлын хувьд багш ажилчид сурагчдаас ингээд тодруулахад тийм яриа огт өгч байгаагүй юм байна лээ. Ийм зүйл байна, намайг хүүхдүүд дээрэлхэж байна гэсэн яриа огт гарч байгаагүй.
Насан Туршийн Боловсролын Төв чинь ерөнхий боловсролын сургууль шиг амардаг юм байна тээ? Энэ хэрэг явдал болох хугацаа нь амралтын хугацаа байсан гэж ойлгох уу?
Тийм энэ хэрэг болох үед амралтын хугацаа байсан. Сурагчдын амралт. Хичээл орохоос хоёрхон хоногийн өмнө ийм харамсалтай хэрэг болсон. Ар гэртэй нь уулзаад тодруулахад сурагч маань хичээлдээ явах гээд 19нд хүүхдийн мөнгө буусан байгаан. Бие нь өвдөж байсан ч хичээлдээ явах гээд шинэ хувцас аваад хичээлдээ ирэх гээд бэлтгэлээ хангаад байж байтал ийм харамсалтай хэрэг явдал болсон байна.
Танай Насан Туршийн Боловсролын Төв хүүхдүүддээ хэр анхаарал тавьдаг вэ?
Эцэг эхчүүдтэй хэр уялдаа холбоотой ажилладаг юм бол? Манайх бол танхимаар насанд хүрээгүй 23 хүүхэд явдаг юм. Бусад нь насан хүрсэн хүмүүс зайгаар явж болдог. Зайн болон танхимын сургалт хосолсон. 23 хүүхэд гэдэг бол хараа хяналтанд авахад хангалттай. Бага дунд гэсэн хоёр бүлэгт хуваагдана. Бага бүлэгт нь 8 суралцагч, үлдсэн нь дунд бүлэгт суралцдаг учраас эрсдэлт бүлгийн хүүхдүүдэд хараа хяналт авахад хангалттай” гэлээ.
Эх сурвалж: Ховд.мн