Улаанбаатар хотын хамгийн олон хэрэглэгчтэй такси дуудлагын үйлчилгээний компани “UBCab” ХХК дангаараа монополдож үнээ огцом нэмсэн нь цахим орчинд иргэдийн бухимдалыг төрүүлж эхэлжээ.
Нэгэн иргэн бичихдээ: Яаая НӨАТ ын мөнгө орчихсон байна ш дээ. Нэг сар амьдрах нь дээ. Гэснээс UB cab аймар болчихсон байна лээ шдээ. Бензиний үнэ нэмлээ гээд гэнэт км ийн үнэ ээ 50% өсгөж байсан чинь одоо бүр Оргил ачааллын цагаар дуудлага нь 3000, км тутам 1500 иэгээд бас туулсан минут болгон нь 30 төгрөг гэшшш. 3 км гаран газар 8,400 төгрөг өгөөд шоконд орсоон . #ШӨХТГ Ажил, гэр хоёрын хооронд алхахгүй бол цалин аваад ч нэмэргүй болох юм байна. Эрүүл, хөдөлгөөнтэй амьдрахад минь хувь нэмрээ томоор оруулж байгаа UB cab даа баярлалаа гэжээ.
Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онлайн такси үйлчилгээний “UBCab” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж хамтран ажиллах санамж бичиг үзэглэж байсан билээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онлайн такси үйлчилгээний “UBCab” ХХК-ийн үйл ажиллагаатай өнөөдөр буюу нямгарагт танилцлаа.
Засгийн газар төрийн хэмнэлтийн хүрээнд “Төсвийн хэмнэлтийн тухай хууль” өргөн барьж төсөвт байгууллагуудын хэмнэлтийг хуульчлахаар ажиллаж байна. Тухайлбал, хот суурин газарт зөвхөн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар суудлын жижиг оврын автомашин хэрэглэхээр хуулийн төсөлд тусгасан. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Засгийн газрын харьяа байгууллагуудын автомашины үйлчилгээг цахим технологитой холбох замаар хэмнэлттэй, шуурхай, бүтээмжтэй болгох боломжийн талаар энэ үеэр ярилцлаа.
“UBCab” ХХК нь UBCab аппликейшн ашиглан 14,000 жолоочийг ажлын байраар хангаж 400,000 хэрэглэгчид 24 цагаар такси, тээвэр, шуудан хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг. Үүгээрээ тус компани олон тооны ажлын байр бий болгож, иргэдийн хөрөнгө санхүүг дэмжин, цаг завыг хэмнэхээс гадна нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад багагүй хувь нэмэр оруулж байна.
Хэмнэлт, шийдэл бүхий найдвартай, шуурхай ийм цахим үйлчилгээг төрийн байгууллагууд ч нэвтрүүлэх боломжтой гэж Ерөнхий сайд хэллээ. Улмаар төрийн байгууллагуудын автомашин үйлчилгээний захиалгыг онлайнаар авч, хянах нэгдсэн системийг бий болгоход хамтран ажиллах хүсэлтийг “UBCab” ХХК-ийн хамт олонд тавилаа. Мөн үйлчилгээгээ улам өргөжүүлж нийслэл Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнийг бууруулах, түгжрэлийг арилгахад хувь нэмрээ оруулахыг хүслээ.