Нийслэлийн агаарын чанарыг 20 цэгт хэмжиж, agaar.mn сайтаар харуулдаг.
Гэвч тус сайтын домэйн нэрийн хугацаа 2023 оны нэгдүгээр сарын 21-нд дууссаны улмаас агаарын чанарыг шалгах боломжгүй болоод байна.
Улаанбаатар хотын агаарын чанарыг түгээмэл бохирдуулах бодис буюу хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ы агууламжаар тодорхойлдог.
Хүйтний улирал, ес эхлээд, их даралтын орон тогтоод, инверсийн давхарга тогтох нөхцөлд агаар орчин маш тогтуун, бараг салхигүй гэж хэлж болох төлөв байдалтай болдог. Дээрээс нь энэ их даралтын оронд буй Улаанбаатар хотын хонхорхойд хүйтэн агаарын массын тунарал үүсэх процесс явагддаг. Өөрөөр хэлбэл, газрын гадаргаас дээш 100 метр тутамд 0.06 хэмээр буурч байдаг процесс эсрэгээрээ газрын гадаргадаа хүйтэн, дээд мандалд тодорхой түвшинд хүйтэн агаарын масс гараад ирэхээр газрын гадаргад буй хүйтэн агаарын масс дээр бидний ялгаруулсан агаар мандлын бохирдуулагчид хүнд агаарын масс дотор тунараад, Улаанбаатар хотын хонхорхойд агаарын бохирдлын бөөгнөрөл, өтгөрөл бий болдог.
Энэ нь динамик хөдөлгөөнийхөө процессоор Улаанбаатар хотын газар зүйн нөлөөллийн, тухайлбал, уулын ам, хөндий, хотгор гүдгэрийн орчинд янз бүрийн төлөв байдалтайгаар оршин тогтнох нөхцөл байдал бүрэлддэг процесс сүүлийн хоёр хоногт болсон. Бидний бохирдуулагч ялгаруулж буй үйлдвэрийн, гэр хорооллын ялгарал дээр нэмэгдэл байгаль цаг уурын хүчин зүйл үйлчилж байгаа гэсэн үг. Энийг бид байгаль цаг уурын хүчин зүйлээр, агаарын бохирдлын, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй ялгарлыг үгүйсгэж байгаа, энэ утгаар тайлбарлах гэж байгаа оролдлого биш. Сүүлийн хоёр хоногт агаарын бохирдол хамгийн их, агууламж өндөр байлаа.
Тоон утгаар тайлбарлавал, агаарын бохирдлын их агууламжийг бид 2022 оны өдрүүдийг өнгөрсөн оны мөн үеийн өдрүүдтэй харьцуулсан үзүүлэлтээр хүхэрлэг хийг тоон үзүүлэлтээр аваад үзвэл 658 мг/м3 байсан нь 660 мг/м3 байлаа. Энэ жил хоёр мкгро кубын асар бага хэмжээний, өөрөөр хэлбэл өнгөрсөн оны түвшинд байжээ гэж үнэлж болохоор байна. Азотын давхар исэл 174 мг/м3 байсан нь 177 мг/м3 гэсэн хэмжээстэй байгаа нь агаар бохирдуулагч параметрүүд нь өнгөрсөн оны мөн үеийн түвшинд агуулгынхаа утгыг илэрхийлж байна. Цаг хугацааны хувьд минут, секундээр тасралтгүй хэмждэг багажаар хэмжигдэж байгаа учраас энэ хэмжилтийн мониторингийн багажийн үр дүн, шинжилгээний тоон агууламжид итгэхээс өөр арга байхгүй.