Сайд болно гэдэг ямар их эрх мэдэл, эд хөрөнгө, ялгуусан ялалт, ямба юм бэ гэдгийг энэ их баяр хөөр, тэврэлт үнгэлтүүдээс нь харж болно. Том үүрэг хүлээж ажил дээрээ ажил нэмж авч байгаа шинж алга. Гавьяагаа үнэлүүлж шагнуулж байгаа хүмүүс л харагдана. Төр тэдний хувьд үүрэг хариуцлага биш зүгээр л хоол.
.
.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ хийсэн бүтцийн өөрчлөлтөөс болж олон нийт
түүнд итгэх итгэл нь багасав бололтой. Мэдээж тэр ард нийт болон олон улсын уулзалтуудад хэлдэг
“Шинэ сэргэлтийн бодлого” нь монголчуудын хувьд хонгилын үзүүр дэр гэрлийг бага ч болов сэргээх явдал байсан.
Харамсалтай нь, тэрхүү сүүмэлзэж ядан байсан гэрлээ бөхөөх алхам хийсэн нь Барилга, хот байгуулалтын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын асуудал эрхэлсэн сайдаар Х.Булгантуяа нарыг томилсон явдал байв. МАН-ын дарга магадгүй ҮХНӨ-ийг хөдөлгөхийн тулд Засгийн газрын тэргүүний эрхээ эдлэн байнга “боргодог” нөхдийнхөө амыг хамхихыг хичээсэн байж болох ч нөгөө хэд нь сайдын хэмжээнд ажиллаж чадах эсэх нь эргэлзээ дагуулж байгаа.
Ц.Даваасүрэнгийн хувьд хэдийгээр туршлагатай улстөрч гэгдэх шалгуурыг хангасан хэмээн Ерөнхий сайд өөрөө тайлбарлаж байгаа ч Эрчим хүчний сайд байхдаа томоохон төслүүдийг хэрхэн гацаасныг өнөөдөр монголчууд нийтээрээ мэдэрч сууна. Ямар сайндаа л одоогийн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нь “Энэ өвөл хүнд болохыг үгүйсгэхгүй аргална даа” хэмээж байх вэ дээ. Энэ бол наад захын жишээ. Үүн шиг дахиад ухвал эгээ л “хүрээний бузрыг ухвал далай” гэдэг шиг асуудал хөвөрнө.