МАН-ын удирдах зөвлөлийн хуралдаанаар дараах томилгоог дэмжсэн байна. Тодруулбал,
- УИХ-ын дэд даргаар УИХ-ын Л.Мөнхбаатар
- Эдийн засаг хөгжлийн яамны сайдаар Ч.Хүрэлбаатар
- Барилга хот байгуулалтын яамны сайдаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
- Боомт сэргэлт хариуцсан сайдаар Х.Булгантуяа. Тэрбээр сангийн дэд сайдаар ажиллаж байхдаа боомтын хөгжлийн асуудлуудыг хариуцаж байжээ.
- Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг дэд сайд болгон албан тушаал бууруулж түүний оронд УИХ-ын гишүүн С.Чинзоригийг Эрүүл мэндийн сайдаар томилохыг дэмжжээ. Түүнийг эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудлаар туршлага арвин гэх шалтгаанаар энэхүү албан тушаалд томилохыг дэмжсэн байна.
- Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар Тавантолгой түлш компанийн захирал асан М.Ганбаатар
- Одоо байгаа Байгаль орчин аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндоржийг Эдийн засаг хөгжлийн яамны дэд сайдаар
- Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдаар хуульч Ж.Эрхэмбаатар
Уул уурхайн дэд сайдаар О.Цэндсүрэнг томилохыг дэмжсэн байна. Дээрх хүмүүс өнөөдөр УИХ-ын үдээс хойших чуулганаар тангараг өргөнө. Ингэснээр Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд нар бүрдэж дууслаа.Тодруулбал,
Яамгүй сайд:
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан
- Шадар сайд С.Амарсайхан
- Нийслэл хот, түгжрэлийг бууруулах асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар
- Спорт, олимпизм хариуцсан сайд Б.Бат-Эрдэнэ
Ерөнхий чиг үүргийн:
- Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
- Сангийн сайд Б.Жавхлан
- Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар
Чиглэлийн:
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ
- Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр
- Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан
- Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт
- Соёлын сайд Ч.Номин
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар
- Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун
- Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал
- Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн
- Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар