Долоон хүүхдийн ээж, өрх толгойлсон эмэгтэй П.Цэрэнбадамд сайхан сэтгэлт Монгол хүн таны сэтгэлийн тус дэм яг одоо хэрэгтэй байна. П.Цэрэнбадамынх 2019 оныг хүртэл элэг бүтэн, өнөр өтгөн аз жаргалтай гэр бүл байв. Гэвч тухайн жил П.Цэрэнбадам нарийн гэдэсний хорт хавдартай гэж оношлогдсоноор өнөөдрийн хүндрэл үүсээд байна. Тухайн үед хавдрын хагалгаанд орж, химийн эмчилгээ хийлгэсэн.
Гэвч түүний хавдрын эс дахин сэргэж 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 6 удаа химийн эмчилгээ хийлгэсэн байна. Гурван жилийн хугацаанд хавдартай тэмцэж буй П.Цэрэнбадамыг зөвхөн хүнд өвчин зовоосонгүй. Тэр нэг жилийн өмнө ханиа өвчний улмаас алджээ. Одоо П.Цэрэнбадам энэхүү өвчнөө ялан дийлэхгүй бол түүний 7 хүүхэд энэ хорвоод харж хандах хүнгүй өнчирч хоцрох хатуу хувь тавилан хүлээж байна.
Тиймээс П.Цэрэнбадам 5-22 насны 7 хүүхэдтэйгээ элэг бүтэн амьдрах нь түүний хамгийн том мөрөөдөл болжээ.
Нэгэнт манай улсад эмчлэгдэж, бүрэн эдгэх боломжгүй болсон тул П.Цэрэнбадам өвчний оношоо Турк улсын “Liv Hospital” эмнэлэг, Солонгос улсын “Korea University Anam Hospital” эмнэлгүүдэд илгээсэн бөгөөд 2022 оны 11, 12 дугаар саруудад дээрх хоёр эмнэлгээс түүнд эмчлүүлж, эдгэрэх боломжтой гэсэн хариу өгчээ. Эмчилгээний зардалд нийт 200 сая гаруй төгрөг хэрэгтэй.
П.Цэрэнбадамын эмчилгээний зардлыг босгох зорилгоор Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын 10 жилийн сургуулийн 1998 оны төгсөлтийнхөн санаачлан нэгдүгээр сарын 7-ны өдөр “Хамтдаа” рок попын дуучдын хандивын нэгдсэн тоглолт, “Хамтдаа” зохиолын дуучдын хандивын нэгдсэн тоглолтыг тус зохион байгуулах гэж байна.
ТАСАЛБАР ЗАХИАЛАХ УТАСНЫ ДУГААР: 8807-7027, 9662-0227
ХАНДИВЫН ДАНС: ХААН БАНК – 5434449854 /Б.АНХБАЯР ТОМ ХҮҮ/