Энэ сарын 26 /2022.12.26/-ны өдрийн 17.00 цагийн үед Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэн Х, Ц нар мотоциклтой малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлсэн байдаг.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхэн малчин Х /70 настай, эмэгтэй/, Ц /16 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг тус өдрийн 19:00 цагаас эхлүүлж гэрээс нь зүүн урд зүгт 2 км зайтай газраас асаалттай мотоциклыг нь олсон. Тус сумын Наран багийн “Халуун хошуу”, “Босгын хороо”, “Хүрэн зэл” гэдэг газруудаар 10 км-ын тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад тухайн иргэд өөрсдөө гэртээ эсэн мэнд очсон гэсэн мэдээллийг мөн өдрийн 22:58 цагт авсанаар эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.