Товчоодыг 2022.11.01 гэхэд цахимжуулах бэлтгэл ажил дуусчээ.
Ингэснээр нэг машинаас төлбөр авахад 30 секунд зарцуулдаг байсныг 3 секунд болгож байгаа аж. Энэ нь бүх терминалиудаар машин нэвтрэх боломжтой болно гэсэн үг.
Мөн хот руу торгууль, татвар төлөөгүй, оношилгоонд ороогүй машин нэвтрэх боломжгүй болно гэж Нийслэлийн ЗДТГ-аас мэдээлж байсан юм. Тэгвэл өнөөдрөөс Улаанбаатар хот руу торгууль, татвар төлөөгүй, оношилгоонд ороогүй машин нэвтрэх боломжгүй болж байна. Жолооч төлбөр авах цэгтэй холбоотой санал, гомдол, мэдээллийг 70002413 утсаар холбогдон авах боломжтой аж.
АВТО ЗАМЫН САН
Монгол Улсын Авто замын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Олон улс, улсын болон нийслэл, орон нутгийн чанартай авто замын арчлалт, засвар, түүнтэй холбоотой үйл ажиллагааг санхүүжүүлэх зориулалт бүхий “Авто замын сан”-тай байна гэж заасан байдаг. Үүн дагуу Зам тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Төлбөр авах цэг /Авто замын сан/ нь Зам тээврийн хөгжлийн төв /ТӨҮГ/-ийн Төлбөр авах нэгж, хөдөлгөөний хэлтсийн статусаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Үндсэн орлого нь төлбөр авах цэгүүд бөгөөд улсын Авто замын санг бүрдүүлж, орлогыг улсын төсөвт 100 хувь төвлөрүүлдэг. Авто замын тухай хуулийн 25.1-д Улсын авто замын сангийн хөрөнгө дараах эх үүсвэрээс бүрдэхээр заасан байдаг ажээ.
- Импортоор оруулж байгаа автомашины онцгой албан татварын 20-иос доошгүй хувь;
- Гадаадын зээл, тусламж, хандивын хөрөнгө;
- Улсын төсвөөс хуваарилсан хөрөнгө;
- Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам ашигласны төлбөр;
- Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам дээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил гаргасан, авто замын талаарх хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд ногдуулсан торгууль;
- Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх олон улсын тээврийн хэрэгслээс авах төлбөр, хураамж;
- Авто замын зурвас газарт холбогдох зөвшөөрлийн дагуу үйлчилгээ эрхэлсний төлбөр байда