УИХ-ын 18 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг маргааш гардуулан өгч, сонгуулийн сурталчилгааг эхлүүлнэ.
Энэ удаагийн нөхөн сонгуульд МАН, Үнэн ба зөв нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Дэлхийн монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, “Зөв хүн-Электорат” эвсэл, АН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхийн засаглал нам, Иргэний зориг ногоон нам оролцохоо илэрхийлж, Сонгуулийн ерөнхий хорооноос батламжаа аваад байгаа билээ. Эдгээр нам эвслийн 16 нэр дэвшигч хоёр тойрогт нэр дэвшихээр СЕХ-нд бүртгүүлээд байгаа. Нэр дэвшигчдийн үнэмлэхийг есдүгээр сарын 18-нд буюу маргааш гардуулах бөгөөд нэр дэвшигчийн үнэмлэх олгосноор сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлүүлэх юм.
Нэр дэвшигчид:
18 дугаар тойрог /Хэнтий аймаг/
- Монгол ардын намаас Цагаанхүүгийн ИДЭРБАТ
- Ардчилсан намаас Батхүүгийн ГАРАМГАЙБААТАР
- Иргэний зориг ногоон намаас Алтанхуягийн БАРХҮҮ
- Ард түмний олонхийн засаглал намаас Дэнзэнгийн ЧУЛУУНБАТ
- Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Дамбадондогийн БААТАРЖАВ
- Бие даан нэр дэвшигч Магнайбаярын ЧИНГИСХААН
28 дугаар тойрог /Сонгинохайрхан дүүрэг/
- Монгол ардын намаас Энхбаярын БАТШУГАР
- Ардчилсан намаас Эрдэнийн БАТ-ҮҮЛ
- Иргэний зориг ногоон намаас Шагдарсүрэнгийн ГАНТУЛГА
- “Зөв хүн Электорат эвсэл”-ээс Бадрахын НАЙДАЛАА
- Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Шоовдорын ТӨМӨРСҮХ
- Үнэн ба Зөв намаас Аюурзанын ОТГОНБААТАР
- Дэлхийн Монголчууд намаас Логийн ЦОГ
- Ард түмний олонхийн засаглал намаас Алтанцэцэгийн БАТДОРЖ
- Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Цэндсүрэнгийн ГАНТУЛГА
-
Бие даан нэр дэвшигч Хадбаатарын БАТ-ЯЛАЛТ