Орхон аймагт дөрвөн настай хүүхэд хашаан дотроо машинд мөргүүлж, амь насаа алдлаа

Өчигдѳр буюу 2020 оны  04 сарын 27 ны 15:00 цагийн үед дөрвөн настай хүүхдийг автомашин мѳргѳж, улмaaр амь насыг нь хохироосон хэрэг гaрчээ. Тодруулбaл, Орхон аймгийн Баян-Өндөр сумaнд  жолооч Ц  нь  toyota prius маркын автомашин, хашаандаа тоглож байсан дөрвөн настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээжээ. Улмаар хүүхдийг аймгийн эрүүл мэндийн төвд яаралтай хүргэж шаардлагатай эмчилгээг хийсэн боловч, харамсалтайгаар нас баржээ. Хэргийг аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна .

                                                                                                                                                  О.ЭНЭРЭЛ

Latest articles

Related articles

spot_img