Увс аймгийн цагдаагийн газар хоолноосоо зүү олсон гэх дуудлага мэдээлэл өнгөрсөн нэгдүгээр сарын 23-ны өдөр гарсан. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагынхан очиж шалгахад нөхрийнхөө хоолонд зүү хийж, идүүлэхийг зaвдсaн байжээ.
Улмаар шалгалтын ажиллагаа явуулахад, хохирогчийн эхнэр гэр бүлийн гадуурх харилцаанаас үүдэн нөхөртөө дургүй болсон учраас түүнийг xopлox зорилгоор хоолонд нь олон тооны зүү хийж, идүүлэхийг завдсан гэж мэдүүлсэн байдаг.
Тэгвэл Увс аймаг дахь Цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тус аймгийн прокурорын газраас я.лл.ax дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны тавдугаар сарын 17-ны өдөр хэргийг хэлэлцээд шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ‘Хүнийг aлaх’-ыг завдсан гэмт xэpэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хоёр жил зургаан сар xoриx я л оногдуулан шийдвэрлэжээ.













