Монголчууд шинэ Ерөнхийлөгчөө угтаж авахад нэг сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Өнөөдөр албан ёсоор сурталчилгааны 15 хоног эхэлж байна. У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Д.Энхбат гэсэн гурван хүний дунд өрсөлдөөн өрнөнө.
Яг энэ өдрүүдийн тоогоор одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга албан тушаалаас буух хугацаагаа тоолж буй. Шинэ он гарснаас хойших улс төрийн үйл явдлууд гагцхүү Х.Баттулга дахин нэр дэвших эрхтэй юү, үгүй юү гэдэг асуултын хүрээнд эргэлдсэн. Хавраас хойш Үндсэн хуулийн цэц рүү “гүй.дэ.лтэй” болоод байсан ч эцэстээ тэр дахин нэр дэвших эрхээ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар та.с та.т.уу.лсан.
Далд суудлаас удирддаг гэх Ардчилсан намаас нь Ерөнхийлөгчид нэр дэвшихээр сонгогдсон Х.Алтанхуягийг Сонгуулийн ерөнхий хороо бүртгээгүй. УИХ дахь бүлгийн хэдэн гишүүдээ төв талбай дээр өл.с.гөөд ч бараагүй. Ху.да.лч хүнд Ерөнхийлөгчийн сонгууль Ерөнхийлөгчид па.дл.ий ч үгүй болж хоцорсон.
Ингэж хоцорсон Х.Баттулга зан.гирал, бачуу.рлаа тайлахын тулд хэд хоног шагнал, өргөмжлөл гардуулсаар таарах нь. Өнгөрөгч долоо хоногуудад олон гавьяатууд, дипломатууд төрлөө. Дипломат цол хүртэгсэд дунд нь Л.Болд багтсан нь ч анхаарал татсан. Ерөнхийдөө буухаасаа өмнө өгөх ёстой өөрийн, хүний хүмүүстээ өгч чадах зүйлээ өгөөд, шагналын хур буулгаж сэтгэлээ дэвтээж байгаад суудлаасаа бууя даа гэж бодож буй дүр зурагтай.
Түүний улс төр Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулиар дахин үргэлжлэх үү гэдэг асуулт хэлэлцэгдэж буй. Ямартай ч тэр санасандаа яаж ийгээд хүрдэг түүхтэй улс төрч билээ.













