Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ мэргэжлийн сүмо бөхөд 4 дахь удаагаа түрүүллээ

Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд мэргэжлийн сүмо бөхийн Нацү башёгийн 14 дэх өдрийн барилдаан өчигдөр боллоо. Башёг тэргүүлэгч озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ өдөр мэагаширагийн 8-аас барилдан Эндотой барилдаж өвдөг шорооджээ.

Тэрбээр ийнхүү башёг 12 даваа, хоёр унаатай тэргүүлж байв. Улмаар өнөөдөр башёгийн сүүлийн өдөр бөгөөд озэки Такакэйшог нэмэлт барилдаанд давснаар мэргэжлийн сүмо бөхөд 4 дахь удаагаа түрүүллээ тэрбээр 7 сарын башёд Якозунагын болзол сонсож барилдах юм.

Latest articles

Related articles

spot_img