Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүүн жигүүрийн зургаан давхраас сувилагч эмэгтэй ун.аж, ха.рам.сал.тайгаар а.миа алд.сан хэрэг дөрөвдүгээр сарын 29-нд гарсан билээ.
Тодруулбал, сувилагч Э 42 настай бөгөөд хэрэг гарах үед к.о.в.и.дын улаан бүсэд тусгаарлагдан ажиллаж байсан юм. Цагдаа нар “Талийгаач эмэгтэй юуны учир цонхоор у.нах болов, хэн нэгэн түүнийг цонхоор түл.хэж унагасан уу, гаднын нөлөөтэйгөөр бусдын га.рт ам.иа ал.дсан байж болзошгүй юу” хэмээн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд 23 хоножээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар хэрэг гардаг өдөр та.лий.гаач ээж рүүгээ 20:00 цагийн үед ярьжээ. Тэрээр “К.о.р.о.н.а.в.и.р.у.с гэдэг чинь му.ухай өв.чин байна шүү. Хүүхдүүдээ битгий гаргаарай” хэмээн захисан байна. Мөн “Хамгаалалтын хувцас нь хөлөргөх нь хэцүү юм байна. Ам их цангаж байна” гэжээ. Ингэхдээ сэтгэл санаа нь хэвийн байсан гэдгийг түүний ээж хэлсэн юм. Мөн хоёр хүүхэдтэйгээ фэйсбүүк чатаар ярьж, удахгүй очно гэдгээ хэлсэн байна. Түүний хүү, охин хоёр ээжийгээ удахгүй ирнэ гэдэгт итгэж, хүлээсээр байгаа гэдгийг сонсох хамгийн уйтай. 12 настай хүү нь болсон явдлыг ойлгож байгаа ч найман настай балчир охин нь ээжийнхээ хувцсыг өмсөж, хоног тоолон хүлээсээр байгаа гэнэ.
Талийгаачийн ээж эргэлт.мн сайтад ярилцлага өгч охиныхоо талаар ярихдаа
“Цoчpoлд орсон байх гэж бодож байгаа. Хэрэг гардаг өдөр гэр бүлийнхэнтэйгээ утсаар ярихдаа сэтгэл санаа нь хэвийн байсан. Харин “Тусгаарлалтын хувцас нь маш хэцүү байна. Шингэн зүйл ууж, бие засаж болохгүй байна” гэж ярьж байсан. Мөн “Энд эмчлүүлж байгаа хүнд өвчтөнүүдийн аманд нь юм хийгээд өгмөөр өрө.вдө.лтэй харагдаж байна. Зарим хүн “Хөл, гар барьж өгөөч” гэж гуйгаад байх юм” гэж ярьсан. Би “Хөлс нь их гарч байвал миний охин тypaaд гэртээ ирэх нь дээ” гэж хэлээд утсаа салгасан. Манай хүүхдүүд хэлэхдээ цагдаагийн байгууллагаас “Та.лий.гаач руу өвчтөн өөдөөс нь юм шидсэн” гэж ярьсан гэсэн. Чухам үнэн эсэхийг мэдэхгүй” гэжээ .

Эх сурвалж: Эргэлт.мн













