ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Маргааш өглөө 06:00 цагт Улаанбаатар хот руу орох, гарах хөдөлгөөнийг нээнэ” гэсэн товч мэдээлэл өглөө.
Улаанбаатар хот болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн замыг түр хугацаанд хаасан үеийн нөхцөл байдал маргааш 06:00 цагаас зам нээх асуудлаар одоо 17:00 цагт мэдээлэл өгөх гэж байна.
Улсын онцгой комиссын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 21:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 25-ны 06:00 цагт хүртэл Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн орох, гарах хөдөлгөөнийг бүрэн зогсоосон билээ.













