Түгжрэлийг бууруулахад жил бүр 420 тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өргөтгөсөн хэлбэрээр болж Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, орон сууцжуулах хөтөлбөр, дулаан, эрчим хүч, усан хангамж, цэвэрлэх байгууламж, дагуул хот, ‘Богдхан төмөр зам’, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн иргэдийн дунд явуулсан судалгаагаар 85 хувь нь түгжрэлийг яаралтай бууруулах ёстой гэсэн санал илэрхийлээд буй. Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарын өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан мэдээллээр Улаанбаатар тэг зогсолтод ороход ойрхон болсон, нийслэлчүүд жилдээ 35 өдөртэй тэнцэх хугацааг зам дээр өнгөрөөж байгаа тухай танилцууллаа.

Түгжрэлээс болж алдсан боломжийн нийт өртөг 2.7 их наяд төгрөг, байдал энэ хэвээр байвал 2025 он гэхэд энэ тоо 24 их наяд болох тооцоо гарчээ. Тэгвэл нийслэлийн өмнө тулгамдаад байсан санхүүгийн асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дэмжлээ. Ингэснээр жил бүр 420 тэрбум төгрөгийг улсын төсвөөс нийслэлийн түгжрэлийг бууруулахад зарцуулах шийдвэр гаргалаа.

Latest articles

Related articles

spot_img