Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болов. Шуурхай зөвлөгөөний үеэр “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэрийг танилцууллаа.

Улсын онцгой комиссын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн санал, зөвлөмжийг үндэслэн дээрх шийдвэрийг гаргаж байгаа аж.

Мөн тухайн өдөр үзэсгэлэн, худалдаа, олон нийтийг хамруулсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглож байгаа тул хэрэгжилтэд анхаарал хандуулахыг хүслээ.













